Ирландын өмнөд нутгийн Корк хотын орчимд хурц тод гэрэл цацруулсан үл мэдэх дөрвөн нисдэг биет үзэгджээ. Орон нутгийн хэвлэлүүдэд бичсэнээр уг бичлэгийг 2012 оны арванхоёрдугаар сард хийсэн ч өнгөрсөн сард “YouTube” сайтад тавигдсан байна. Ирландын харь гаригийн үл мэдэх биет судлаачийн ярьснаар ийм биет тас харанхуй болсон хойно үзэгдэх магадлал өндөр байдаг аж. Харин Корк хотын орчимд үзэгдсэн нь онцгой тохиолдол хэмээн үзжээ.

Сэтгэгдэл ( 0 )