Ёс зүйн дэд хороо С.Баярцогтын асуудлыг хаалттай хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 23

УИХ-ын Ёс зүйн дэд хорооны хуралдаан хаалттай болж байна. Эл дэд хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Батцогт нарын долоон гишүүнээс ирүүлсэн С.Баярцогт гишүүнийг Ёс зүйн дэд хороогоор хэлэлцэх ёстой гэсэн саналыг хэлэлцэхтэй холбогдуулж ийн хаалттай хуралдаж буй юм. Уг нь дэд хороо аливаа асуудлыг нээлттэй хэлэлцэж болно. Гэхдээ энэ удаад УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Асуудлыг олон талаас нь ярилцах ёстой болох байх. Зөв мэдээлэл авах зайлшгүй шаардлага гарна. Тиймээс хуралдааныг хаалттай горимд шилжүүлэх хүсэлтэй байна” гэсэн горимын санал гаргасан юм. Эл саналыг байнгын хорооны хуралдаанд оролцож буй гишүүдээс зургаа нь дэмжсэн тул ийнхүү хуралдаан хаалттай горимд шилжлээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
kkkk(118.32.235.19) 2025 оны 03 сарын 13

neg l ik bolvsrol ezmshsen kylgaich ayakv bol kyjaadoo kisen kergee keneesee nyytsgaagaad bn be kamsaatangyyd ni nyytsaar kyrldii gej zereg gar urgtsgooson vm bishvv kvmvvsee

1  |  0
gAYG(118.32.235.19) 2025 оны 03 сарын 13

ard tvmen ni bas sonirhmaaor bnshdee yag yagaad bgaan

1  |  0
hnn(118.32.235.19) 2025 оны 03 сарын 13

nyydag jishig ni heveeree l bh vmdoo il tod ni haanaa bgaa en henvvs ni nyytslaad bgaan ard tvmen bid ni yahaaraa medj boldgvi vm be?

1  |  0
zocjin(122.201.18.25) 2025 оны 03 сарын 13

Hehe. Авилгалч урванчийг Ард тумнээсээ нууж хэлэлцэнэ гэх юм. АН эхний нам вэ

1  |  0
Top