Улаанбаатар төмөр замын цагийн хуваарь энэ сарын 27-ноос эхлэн зуны горимд шилжих юм. Олон улсын цагийн хуваарьт төдийлөн өөрчлөлт гараагүй ч орон нутгийн чиглэл бага зэрэг өөрчлөгдсөнийг холбогдох албаны хүн онцоллоо. Тодруулбал, Зүүнхараа Улаанбаатар чиглэлийн 281, 282 дугаар галт тэрэгний ирэх цагийн хуваарьт өөрчлөлт гарсан байна.
Түүнчлэн, энэ сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн чиглэлд нэмэлт галт тэрэг явах аж. Энэ нь тус аймагт ноён хутагтын 9-р дүрийг залах ёслол болох гэж байгаатай холбоотой бөгөөд 27 вагон тус чиглэлд явахаар болжээ.

Сэтгэгдэл ( 0 )