180 мянган сурагч төгсөлтийн шалгалт өгнө

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 24

Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс их, дээд сургуульд элсэх ерөнхий шалгалтын хуваарь гарчээ. Хуваарь ёсоор элсэлтийн ерөнхий шалгалт зургадугаар сарын 14-нөөс эхэлнэ. Энэ жил уг шалгалтад нийт 45 мянга орчим хүүхэд бүртгүүлсэн бөгөөд давхардсан тоогоор 180 мянга орчим хүүхэд шалгалт өгөхөөр болжээ.

Элсэгчдийн шалгалт өгөх ЭЕШ-ын байр, анги танхим, суудлын хуваарийг баталгаажуулсан шар өнгийн хуудсыг шалгалт эхлэхээс өмнө өөрийн харьяа Боловсрол, соёлын газраар дамжуулан сургуулиараа хүлээн авч шалгалтад орох юм байна.

Харин өмнөх оны төгсөгчдийнхийг зургадугаар сарын 5-наас нэгдсэн журмаар тарааж, бүртгэлийн хуудсыг баталгаажуулах ажлыг зохион байгуулахаар болжээ. Энэ жил байгалийн ухааны хичээлүүдийн даалгаврын гүйцэтгэх хугацаа 100 минут, харин нийгмийн ухааны хичээлүүдийн шалгалтын үргэлжлэх хугацаа нь 80 минут байх аж.

Ингээд ЭЕШ-ын хуваарийг хүргэж байна.

Зургадугаар сарын 14
Орос хэл 10:00-11:20
Хими 13:00-14:40
Англи хэл 16:00-17:20

Зургадугаар сарын 15
МУ-ын түүх 08:30-09:50
Математик 11:30-13:10
Биологи 14:30-15:50
Монгол хэл 17:00-18:20

Зургадугаар сарын 16
Газар зүй 08:30-09:50
Нийгмийн тухай мэдлэг 11:30-12:50
Физик 14:20-16:00180 мянга орчим хүүхэд шалгалт өгнө

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top