”Nestle-гийн Ерөнхийлөгч хүний эрхийг үгүйсгэж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 24

"Nestle" компанийн захирлуудын зөвлөлийн дарга (өмнө нь энэ компанийн ерөнхий захирал асан) Питер Брабек-Летманн дэлхийн ундны цэвэр усны нөөц баялагийг хуваарилах асуудлыг ундны усыг хувьчлах замаар шийдвэрлэж болно гэж үзэж байна!!! Урьд өмнө нь Amazon-оор дамжуулан чанар муутай хүнсний бүтээгдэхүүнүүдээ борлуулж байсан, генийн өөрчлөлттэй орцууд агуулсан өөрийн бүтээгдэхүүнүүдэд тусгай тэмдэглэгээ нэвтрүүлэх шаардлагад саад тавьсаар байгаа зэрэг бусад олон шуугиан тарьсан хэргүүдэд хутгалдсан энэ компаниас ямар гээчийн сайхан санал гарч ирэх нь тэр вэ?!

Энэхүү мэдэгдэл нь эдгээр мөнгө хийгчдийн үзэж байгаагаар бол жирийн хүмүүс бид бүхэн энэ компанийн хувийн мэдэлд ундны цэвэр усаа даатган өгөх ёстой гэсэн үг юм. Одоо савласан усны салбарыг эзэгнэсэн байгаа нөгөө л "Nestle" эсвэл "Кока кола" мэтийн том концернууд нь усны зохиомол хомсдол үүсгэж байсныг нэг бус удаа илчилсээр байхад шүү!

Жич: Эрэлт-нийлүүлэлтийн хуулиар үнэ тогтдог гэдэг барууны эдийн засгийн номлолын нэг гол онол-номлол нь хоосон үлгэр гэдгийг энд дахин баталж байна!!! Дэлхийн ихэнх бараа үйлчилгээнүүдийг барууны цөөн хэдхэн компаниуд барьж тэд нийлүүлэлтийг зохиомлоор үүсгэх замаар "зах зээлийн шудрага үнээ" тогтоож байдаг... Одоо та бүхэн нөгөө зах зээлийн "үл үзэгдэх гар" нь хаана байдгийг олж харав уу?!...

Эдгээр компаниудад голдуу орон нутгийн хүмүүсийн ашг сонирхлыг үл харгалзан гүний худгууд гаргах онцгой эрхүүдийг өгдөг. Учир нь тэд ажлын байрууд бий болгодог, энэ нь орон нутгийн захиргаануудад бусад татвар төлөгчдийн ундны усны эрхийг мөрдөхөөс ч чухал юм гэнээ. 

Жич: Ганцхан манайд л авилгал байдаг гэж боддог, ойлгодог бол та дэндүү гэнэн бараг "тэнэгдүү" байна гэсэн үг юм. Манайд одоо авилгал гэж тооцогдож байгаа олон олон зүйлүүд тэнд аль эрт бүүр хуульчлагдсан байдаг!!! Жишээ нь: янз бүрийн ашиг сонирхлын зөрчилтэй хуулиудыг түлхдэг, энэ механизмыг асар их мөнгөөр "тосолдог" лобби бүлгүүд, эмч нар нь үйлчлүүлэгчээсээ заавал нэг өвчин олж илрүүлж тэгээд бичиж өгсөн эмнийхээ орлогын нэг хэсэг хувийг авдаг гэх мэт тоо томшгүй олоон.  Авилгал энэ бүхэн чухамдаа тэндээс л энэ "үл үзэгдэх гар"-тай хамт манайд орж ирсэн, тэдний оролцоогүйгээр том юм эндээс "унагах", энэ "том юмаа" оффшорт хадгалах ямар ч боломжгүй  билээ...

Гэсэн хэдий ч Питер Брабек-Летман үзэхдээ ундны цэвэр ус бол нийгэм олон нийтийн дундын нөөц баялаг биш, тэрбайтугай ундны ус ямар ч хүнд хүртээмжтэй байх нь зарчмын хувьд хүний эрх биш гэж үзэж байгаа аж. Брабек-Летманы ийм байр суурь ойлгомжтой: хэрэв жирийн хүмүүс крантаас гойжих ундны цэвэр устай байх эрх чөлөөтэй, боломжтой байх юм бол энэ компани савласан усны асар том зах зээлээ алдах гээд байгаа юм.

Өнөөдөр ундны усыг хувьчлах гэж зүтгэж байна, маргааш амьсгалах агаарыг хувьчлах уу, үл үзэгдэх гэхдээ ёроолгүй шуналтай гартай зах зээлчид ээ?

Жич: Тус компани бол барууны үндэстэн дамжсан хамгийн том компаниудын нэг юм. Тэгвэл энэхүү мэдээлэл нь тэдний дээд хүрээнд ундны усыг хувьчилж авах асуудал яригдаж эхэлсэн гэсэн үг юм. Гадаадын энэ бизнес гэдэг үгийг яагаад мөнгө хийх гэж монголоор хэлж ярьж болдоггүйг анзаардаг уу.

Мөнгө хийх, ямар ч хамаагүй аргаар!!

Х.Болорболд

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DFDFDS(202.5.202.21) 2025 оны 03 сарын 13

өНДӨР БОЛГОХ НУУЦЫГ БҮХ НОМЫН ДЭЛГҮҮРЭЭС ХУДАЛДАН АВААРАЙ. 88226272

1  |  0
suvdaa(75.86.143.230) 2025 оны 03 сарын 13

ta urgelj uneneig bichdegt talarxaj bas baxarxaj yavdag shuu

1  |  0
Top