Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав тушаал гаргаж С.Алимааг УЕПГ-ын хяналтын прокуророор томилсон байна. С.Алимаагийн хувьд албан тушаалтнуудтай холбоотой цөөнгүй хэрэгт хяналт тавьсан байна. Тэрээр сүүлд Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг нарт холбогдох хэрэгт улсын яллагчаар оролцсон байсан юм. Үүнээс гадна Говьсүмбэр аймгийн Засаг дарга асан Ж.Баянмөнх, “СаусГоби сэндс” компанийн гадаад захиралд холбогдох, “Моннис” компанийн татвараас зайлсхийсэн хэрэгт хяналт тавьж ажиллаж байжээ.

Сэтгэгдэл ( 0 )