Сүүлийн үед уран бүтээлээс илүүтэй залуу амрагаараа олны анхаарлыг татаж буй “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун шинэ цомгоо гаргахаар болжээ. Америкт олон жил ажиллаж, амьдарч байгаад ирсэн тэрбээр удтал хүлээлгэсэн фэнүүдээ баярлуулан “Никитон” хамтлагтайгаа тоглолт хийсэн нь жинхэнэ тэсрэлт болсон гэдэг. Шинэ дуу, тоглолт гээд уран бүтээлийнхээ завгүй их ажилд эргэлт буцалтгүй орсон Бачка хувийн амьдралаа ч мартаагүй яваа. Өөрөөсөө нэлээд хэдэн насаар дүү, загвар өмсөгч бүсгүйтэй дэр нэгтгэн улмаар хөөрхөн үртэй болсон дуучин залуу “Одоо л хийж бүтээх эрч хүч амтагдаж байна. Та нарыгаа уйдаахгүй ээ” хэмээн сэтгэл хангалуун хэлж суусан.
Тэгвэл одоо түүний “Үүлэн үст” хэмээх өвөрмөц нэртэй шинэ цомгийн нээлт 11:00 цагт “I Loft funcshion house”-д болох гэнэ. Шинэ цомгоо танилцуулах үеэрээ Бачка “Үүлэн үст” дууныхаа клипийг сонирхуулж, фэнүүдтэйгээ цуг зургаа авахуулан гарын үсгээ өгөх боломжтой гэдгээ зарлажээ.
Дашрамд дуулгахад, тэрбээр хамгийн сүүлд “Дурлалын гэмт хэрэг” хэмээх уран сайхны киноны хөгжмийг бичиж, өөрөө тоглосон байна.
С.Цахиур

Сэтгэгдэл ( 0 )