Хээрийн түймрийг унтраахаар 111 хүн ажиллаж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 24

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Дарьганга сумын зааг “Шилийн богд” уулнаас хойш 30 орчим км-т “Гүн бүдүүн” гэдэг газар хээрийн түймэр гарсан байна. Энэ талаар “Шилийн богд” амралтын газрын захирал н.Амгалан 04 дүгээр сарын 23-ны өдрийн 18:00 цагт мэдэгдсний дагуу аймгийн Онцгой байдлын хэлтсийн гал сөнөөгчид шуурхай ажиллаж байна. Тодруулбал, 32 албан хаагч, 3 автомашин, Эрдэнэцагаан сум дахь Хилийн цэргийн 0146 дугаар ангиас ахмад н.Амгаланбаяраар ахлуулсан 15 албан хаагч, 1 автомашин, Эрдэнэцагаан сумаас 42 хүн, 5 автомашин, Дарьганга сумаас 22 хүн, 2 автомашин, нийт 111 хүн, 12 автомашинтай уг хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top