Тайландын ерөнхий сайд манай улсад айлчилна

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 24

Тайландын Вант Улсын Ерөнхий сайд, хатагтай Йинглак Чинават Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн урилгаар 2013 оны 4 дүгээр сарын 27-оос 29-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийхийн зэрэгцээ Монгол   Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар “Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын VII бага хурал”-ын нээлтийн ажиллагаанд Хүндэт зочноор оролцоно.

Айлчлалын үеэр Ерөнхий сайд, хатагтай Ч.Йинглак Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга нарт тус тус бараалхаж, Ерөнхий сайдтай хоёр талын хэлэлцээ хийнэ. Энэхүү айлчлал нь Тайландын Вант Улсын Засгийн газрын тэргүүний Монгол Улсад хийх анхны айлчлал бөгөөд хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа, олон улсын болон бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцох юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top