Сураггүй алга болсон Монгол иргэдийн аав ээж, ах дүүсээс ДНХ-ийн шинжилгээ авчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 24

БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсээс тус улсад зорчин яваад “сураггүй алга болсон” гэх 26 иргэний талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэл гаргасны дагуу ЭЦГ-аас Гадаад харилцааны яаманд албан бичгээр хүсэлт тавьж Солонгос улсад зорчин яваад сураггүй алга болсон 24 иргэний нэрсийн жагсаалтыг авч тулгалт хийн эрэн сурвалжлах ажиллагааг зохион явуулж байгаа аж. Шалгах ажиллагааны явцад “сураггүй алга болсон” гэх 28 иргэнээс 9 иргэний оршин суугаа газрыг тогтоон ажилласан байна. Сураггүй алга болсон 19 иргэний талаарх материалыг бүрдүүлж ЦЕГ-ын Интерполын Үндэсний төв товчоогоор дамжуулан БНСУ-д эрэн сурвалжлалт зарлуулахаар материалыг хүргүүлжээ.

Мөн дээрх иргэдийн эцэг, эх, ах, дүү нараас нь ДНХ-ийн шинжилгээний дээж авах бэлтгэл ажлыг ханган Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Лабораторийн хэлтэстэй хамтран ажиллаж байгааг Уагдаагийн Ерөнхий газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. Түүнчлэн гадаад улсад зорчин явахдаа иргэд дараах зүйлийг анхаарах шаардлагатай байгааг сануулж байна.

            1.Ар гэртэйгээ байнга холбоо барих,

            2.Бусдын бичиг баримтыг ашиглан гадаад улсад зорчихгүй байх,

            3.Гэрээгээр яваад гэрээний хугацаа дуусмагц хараар ажиллахдаа ар гэрлүүгээ холбоо барихгүй, оршин суугаа газраа хэлээгүйн улмаас гэмт хэрэгт холбогдох,цагаачлалын албанд баригдаад овог нэр, улсын харьяаллаа буруу мэдээлэхгүй байхыг зөвлөлөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top