Шүүхэд нэхэмжлэл гаргана гэдэг нэмж хохирохын үндэс

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 24


Иргэдийн эд хөрөнгө, мөнгө төгрөгний авлага, залилуулсан хохирогчдийн нэхэмжлэлд дараастай шүүх ажилаа амжихгүй болохоороо үл ялиг зүйлээр нь шалтгаалан буцааж, иргэдийн цаг зав, мөнгөөр тоглож, хүндрэл учруулдаг тухай гомдол их байгаа аж.


Өчигдөр СБД-ийн шүүхээс 2 сая төгрөгөө залилуулсан нэгэн эмэгтэйн нэхэмжлэл шүүхээс буцсан аж. Тэрээр 14 хоногийн өмнө нэхэмжлэл гаргасан бөгөөд 58,000 төгрөгийг тэмдэгтийн хураамж төлөөд, нэхэмжлэлийн загварыг өмгөөлөгчөөр бичүүлж, бүх бичиг баримтаа цуглуулан нэлээд цаг зав мөнгө зарцуулсан аж. Залилсан этгээдийнхээ утасны дугаар болон, албан ёсны хаяг болон одоо амьдарч буй гэрийн хаяг гээд бүх зүйлийг нь өөрөө тодруулаад өгсөн аж.
Гэтэл шүүхээс 14 хоногийн дараа ийн буцаж буй шалтгаан нь хаяг тодорхойгүй, энэ хаягаар нь зарлан дуудах хуудас явуулсан ч хорооноос нь бүртгэлтэй боловч гадаадад оршин суудаг гэсэн байна гэжээ. Утас аа өглөө нь авч байгаа хүн хэзээдээ гадаадруу явчихдаг байнаа..... утасаар яриад дуудаж үзсэн үү гэхэд”- үгүй ээ.. утсаар дуудаад ирдэггүй юм гэжээ. Ирэх ирэхгүйг нь мэдэхгүй байж ингэж хариулж байгаа шүүгч өөрийнхөө ажлыг хөнгөлөх гэж хүний ажил алдагдуулж байгаад иргэн Т ихэд бухимдалтай байлаа. Мөн өөр олон хүний нэхэмжлэл ийм шалтгаанаар буцжээ.
 Хаяг тодруулахын тулд дахин 70.000 төгрөгийг төлөөд эрэн сурвалжлуулах ёстой гэжээ. Энэ нь мөн л хуулийн 14 хоногийн хугацаанд шийдвэрлүүлэх гэнэ. Хаяг, утас нь тодорхой байсаар байтал эрэн сурвалжлуулна гэж дахин мөнгө төлөх ёстой болж таарч байна. Буцсан нэхэмжлэгчийн төлсөн тэмдэгтийн хураамжийг нь сарын сүүлээр  өгдөг гэнэ. Тэгэхээр сарын эхэнд нэхэмжлэл гаргаж, тэмдэгтийн хураамж төлж, бөөн зардал чирэгдэл болчихоод тэр нь буцахаар ядаж төлсөн мөнгөө сарын сүүлээр авч байгаа нь мөнгө төгрөгөө алдсан хүний хувьд дахин алдаж байгаатай адил юм. Ер нь шүүхийн энэ тогтолцоо хохирсон олон иргэнийг давхар ийн хохироогоод байгаа юм биш үү. Ялан гуяа иргэдийн эд хөрөнгийн маргаан шийдвэрлэгдээгүй 10-аас дээш жил болж буй хэрэг ч олон байдаг тухай нэгэн өмгөөлөгч ярьж байсан. Эрүүгийн хэргийг шүүх маш хурдан шийдвэрлэгдэн, таслахын тасалж, яллахыг нь яллачихдаг хэрнээ иргэдийн маргааныг шийдвэрлэхээсээ цааргалдаг нь үнэн юм. Шүүгчид хуулийн хүрээнд ажилаа хийхгүй хувь хүнийхээ үүднээс төвөгтэй хүнд ажилаас зугатааж буй байдал энэ бүхнээс илт харагдаж байна.  
Т.Дуламжав


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
oyun(79.226.68.85) 2025 оны 03 сарын 13

Vnendee shvvgchid iim shvv dee.Bvx bichig barimt ni baisaar bxad byryytand ni shiideed ögchixdög

1  |  0
Top