Дэлхийгээр нэг тарсан монголчуудаа нэгтгэх том зорилго өмнөө тавьсан гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлан “Хамаг Монгол” тоглолтынхоо дараа Халимаг улсыг зориод ирсэн. “Хамаг Монгол” төслийнхөө хүрээнд Халимаг, Өвөрмонгол, Буриад, Тува зэрэг улсад “Гал бадраах ёслол”-оо хийхээр төлөвлөж буй тэрбээр сонирхуулах зүйл ихтэй яваа бололтой. Төслийн багийнхантайгаа хамт Халимаг улсад зочилж, уран бүтээлч ахан дүүстэйгээ уулзаад ирсэн С.Жавхлан “Залбирал” дуугаа дүрсжүүлсэн байна. Энэхүү дууг Сибирийн цөллөгт явж байхдаа Халимагийн ард түмэн зохиосон гэх бөгөөд С.Жавхланд дуулах эрхийг нь өгсөн байна.
Дуучин залуу ч “Хамаг Монгол” тоглолтынхоо тайзнаа уг дууг сонирхуулж байсан төдийгүй өдгөө өөрийн гэх клиптэй болгосон нь Халимагийн уран бүтээлчдийг ихэд баярлуулсан гэнэ шүү. Мөн тэрбээр хөл хүндтэй эхнэр Г.Эрдэнэчимэгээ дагуулан Халимаг улсад зочилсон нь нэлээд том сурталчилгаа болсон гэдэг.
С.Цахиур

Сэтгэгдэл ( 3 )
demjij baina
AMJILT HUSIE.
Javhaa duudee ulam ih amjilt husen yu sanasan buhen n setgelchlen butej yavahiig yuruuj baina. Mongol zaluusiin manlailal baharhal bolson Jvhaa duug urgelj demjij yavdag shuu. Bayar hurgeye