“Х-Түц” продакшны жүжигчин Н.Онон гэр бүлийнхээ гишүүдийг тэр бүр олны өмнө зарлаад байдаггүй нууцлаг нэгэн. Уран бүтээлээс илүүтэй хувийн амьдрал нь хүмүүсийн анхааралд өртөнө гэдэг мэдээж амаргүй даваа. Тэгвэл авьяаслаг жүжигчин маань сүүлийн үед бие хамгаалах урлагаар идэвхтэй хичээллэж буй О.Санчир хүүгээрээ бахархаж, амжилт бүрийг нь тайлагнах ажилтай болжээ.
О.Санчир хүү кёкушинкай каратегээр хичээллэдэг бөгөөд 2010 оны “Сонсогчдын алдар” тэмцээний мөнгөн медальтай нэгэн. Харин тун саяхан Эрдэнэт хотын нэрэмжит кёкушинкай карате тэмцээний аваргаар тодорчээ. Бие хамгаалах урлагаар хичээллэснээр тэсвэр тэвчээртэй, биеэ даах чадвартай, аливаад ухаалаг байр сууринаас ханддаг болох гэх мэт олон талын давуу чанар байгаа учраас Н.Онон ч хүүгээ ийн суралцахад нь хориглоогүй биз ээ. Юутай, хошин урлагийн тайзнаа авьяас чадвараа гайхуулж яваа жүжигчин аавынхаа итгэлийг алдаагүй О.Санчир хүү багштайгаа хамт каратегийн аварга болсон нь энэ.
С.Цахиур

Сэтгэгдэл ( 6 )
АМЖИЛТ ХҮСЬЕ ХӨӨРХӨН ХҮҮ БНАА
yun hoorhiin Amjilt
eejteigee iluu adilhan yum bna
huurhun huu bna
Onongiin jijigruulsen buguud zarailag bolgoson huvilbar bn
jijig onon bn