Миссийн тэмцээн, загварын тайзнаа чамлахааргүй амжилт гаргаж явсан сайхан бүсгүй нэг л өдөр нөхрөө даган харийн орныг зорьсон нь саяхан мэт. Багагүй хугацаанд Германд амьдарч, гурван ч хүүхдийн ээж болсон тэрбээр эх орондоо ирсэн даруйдаа мартагдах шахсан нэрээ сэргээхээр шаргуу ажиллаж эхэлсэн гэдэг. Урьдын царай төрх,бие галбираа алдаагүй яваа сайхан бүсгүй “Говь” компанийн намар, зуны коллекцийг сурталчлан загварын охидыг уйлуулах дөхсөнөөс гадна гоо сайхны бүтээгдэхүүн болон бусад төрлийн сурталчилгаанд тоглохдоо зургаан сая төгрөг нэхдэг болжээ. Халамжтай хань, сайн ээж байхыг үргэлж хичээдэг мисс бүсгүй тэр бүр салонд тухалж, фитнесс рүү гүйгээд байдаггүй гэсэн.
Төрөлхийн гоо сайхнаа хэвээр нь хадгалж чадсан Б.Шүрэнчимэг томоохон загварын шоунд оролцохоос гадна саяхан ариун цэврийн хэрэглэл сурталчилсан. Түүний хувьд, зургаан сая төгрөг тийм ч их мөнгө биш гэж үздэгээ нуугаагүй бөгөөд сурталчилгаанд тоглохдоо харуулж буй өнгө төрх, авьяас чадварын тухайд насны ялгаа байхгүй хэмээжээ.
С.Цахиур

Сэтгэгдэл ( 6 )
Am ni xumuusiig muulaxar Tursun yum bilee bolioch naiz nuxduu yrial bdag.
uneheer shn huuhen bn lee
uneheer shn huuhen bn lee
uneheer shn huuhen bn lee
Гарчигаас нь Шүрэнчимэг 6 сая төгрөгийн үнэтэй гэж байгаа юм шиг ойлгогдож байна. Уг нь Шүрэнчимэгийн 6 сая төгрөгийн үнэтэй сонголтын талаар бичих гэсэн бололтой
yasan undur zaluuchuud ve