Төрийн апбаны зөвлөлөөс дөрвөн агентлагийн удирдах албан тушаалд сонгон шалгаруулалт явуулахаар болжээ. Тодруулбал, Засгийн газрын захиалгаар Архивын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Төрийн өмчийн хорооны даргын албан тушаалд, Хууль зүйн сайдын захиалгаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд даргын албан тушаалд томилогдох удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг зарлалаа. Сонгон шалгаруулалтад өрсөлдөх хүмүүс ирэх сарын 20-ны дотор холбогдох бичиг баримтаа бүрдүүлээд Төрийн албаны зөвлөлд бүртгүүлэх юм. Төрийн албаны зөвлөлөөс бүртгүүлсэн иргэд ирэх сарын 21-22-нд сонгон шалгаруулалт явуулна. Ингэснээр тэнцсэн буюу хамгийн өндөр оноо авсан нэг хүнийг захиалагчид томилуулахаар нэр дэвшүүлэх юм.

Сэтгэгдэл ( 1 )
За тэр Гаалийн даргаар одоохондоо ажиллаж буй нөхөр ёстой бүтэхгүй товарищ шүүв орос хэлний багш ч арай дэнднээ