“Масктай матар” цуврал Дундговийн Засаг дарга мөнгө завшихыг санаархав уу?

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 24

“Масктай матар” цуврал Дундговь аймгийн Засаг дарга С.Сүхбаатар эрхмийг онцолж байна. Өмнө нь Засаг даргын орлогчоор ажиллаж байсан тэрээр орон нутгийн сонгуулиар  Дундговь аймагт МАН ялалт байгуулсны буянаар засаг ноёны суудалд суусан юм. Харин гурван сарын хугацаанд засаг даргагүй байсан Дундговийнхон орлогч С.Сүхбаатарыг даргаар эргэн ирэхэд янз бүрээр л хүлээж авсан. Тэгвэл Засаг дарга С.Сүхбаатар хувь эрх ашгаа урдаа тавьдаг нэгэн байж болзошгүй гэдгийг илтгэх баримт байна. Тэрээр Засаг даргын орлогч байхдаа нэгэн хачирхалтай үйлдлийг хийжээ. Тодруулбал, 15 компанийн зүгээс  Дундговь аймгийн Хулд Сумын бичил уурхайд жонш худалдаж авах хүсэлтээ аймгийн ЗДТГ-т ирүүлсэн аж. Харин  шалгарсан компани нь тус аймгийн хөгжилд тусламж үзүүлэх зорилгоор 110 сая төгрөг олгох ёстой гэж анхнаасаа тохирсон бололтой.

Гэтэл Засаг даргын орлогч  С.Сүхбаатар 15 компаниас шалгарсан Эм Жи Би компаниас тэрхүү 110 сая төгрөгийг аймгийн төвийн авто замын ажлыг гүйцэтгэж буй “Зууны түншлэл” компанийн дансанд шилжүүлсэн тохиолдолд гэрээг гурван жилээр байгуулах бөгөөд худалдан авалтыг гэрээ байгуулах явцад эхлүүлэх эрхийг олгож болно гэж шантаажлаад байгаа нь мэдэгдэхгүй, дарамттай албан бичгийг хүргүүлжээ. Тэрээр албан бичигтээ “...тусламж үзүүлэхээс татгалзвал гэрээ байгуулах боломжгүй бөгөөд худалдан авалтыг зогсооход хүрнэ” хэмээн мэдэгдсэн байгааг та харж байна.

Эндээс харахад орон нутгийн хөгжил дэвшилд нэмэртэй гэж үзээд авахаар тохирсон мөнгийг заавал хувийн компанийн данс руу шилжүүлэхийг үүрэгдэж байгаа нь хардлага дагуулж байгаа юм. Дундговь аймгийн Засаг дарга гэсэн толгой бүхий албан бичгийн дор орлогч дарга С.Сүхбаатарын гарын үсэг байгааг та харж байгаа биз ээ.

Тэгэхээр Засаг ноён С.Сүхбаатар болоод “Зууны түншлэл” компанийн хооронд өөр ямар нэг холбоо байхыг үгүйсгэх аргагүй байна. С.Сүхбаатар эрхмийн тухайд уг нь хийнэ, хэрэгжүүлнэ гэж ярих дуртай нэгэн. Дундговь аймгийн Засаг даргын орлогчоор томилогдсоныхоо дараа  “...Аймагт дорвитой үйлдвэрлэл, бизнес хөгжих боломжийг энд байгаа орон байр, нөөцдөө түшиглээд нээх талаар аймгийн удирдлага бид ажиллах хэрэгтэй юм байна гэсэн эхний дүгнэлтийг хийж байна. Түүнээс биш үүргийн наймаагаар өөрсдийгөө аргацаасан жижиг бизнесийн нэгэн хэмийн тойрогт эргэлдээд  аймаг хөгжихгүй.   Энэ тойргоос гаргахад аймгийн удирдлага бид санаж сэдэх, хийх ажил их байна. Өнөөдөр тулгамдсан асуудал бол өдрөөс өдөрт үнэ нь нэмэгдэж байгаа махны нөөцийг аймаг дотроо бий болгож үнийг буулгах талаар махны бизнес эрхлэгчидтэй хоёр удаа уулзалт хийлээ.  Энэ арга замыг тодорхойлохоор ажиллаж байна.” хэмээн ярьж байсан юм.

Гэтэл нөгөө хийж бүтээх эрмэлзэл дүүрэн дарга маань энд тэндхийн компаниудаас боловсон байдлаар мөнгө шаардаад сууж байдаг юм байна. Түүний энэ мэт асуудлыг холбогдох газраас шалгах ёстой болов уу.

Түүний хувийн мэдээллийн  талаар товч хүргэхэд МУИС, Украины Олон улсын харилцааны их сургуулийг төгссөн, олон улсын эрх зүйч мэргэжилтэй. Хуульзүйн ухааны доктор, МУИС-д багш, Хууль зүйн Үндэсний хүрээлэнд салбарын эрхлэгч, “ХААН” банкинд төслийн удирдагчаар ажиллаж байсан. Аймгийн МАН-ын Хорооны даргын албыг хашдаг аж.

Б.Итгэлт

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.21.111.234) 2025 оны 03 сарын 13

энэ ч арай хэтэрнээ

1  |  0
УЖЫХТФЖФХГЖ(122.201.18.219) 2025 оны 03 сарын 13

ЗАХИАЛГААР БИЧҮҮЛЧИЖ

1  |  0
УЖЫХТФЖФХГЖ(122.201.18.146) 2025 оны 03 сарын 13

ЗАХИАЛГААР БИЧҮҮЛЧИЖ

1  |  0
УЖЫХТФЖФХГЖ(122.201.18.202) 2025 оны 03 сарын 13

ЗАХИАЛГААР БИЧҮҮЛЧИЖ

1  |  0
УЖЫХТФЖФХГЖ(122.201.18.155) 2025 оны 03 сарын 13

ЗАХИАЛГААР БИЧҮҮЛЧИЖ

1  |  0
УЖЫХТФЖФХГЖ(122.201.18.218) 2025 оны 03 сарын 13

ЗАХИАЛГААР БИЧҮҮЛЧИЖ

1  |  0
УЖЫХТФЖФХГЖ(122.201.18.181) 2025 оны 03 сарын 13

ЗАХИАЛГААР БИЧҮҮЛЧИЖ

1  |  0
УЖЫХТФЖФХГЖ(122.201.18.191) 2025 оны 03 сарын 13

ЗАХИАЛГААР БИЧҮҮЛЧИЖ

1  |  0
ggg(122.201.18.173) 2025 оны 03 сарын 13

ene yeroosoo ichih yum alga. aimag sumandaa yum hiih gesen hun bn. er ni buh aimgiin zasag darga nar ooriin gesen hiisen yumtai boloh gej hicheedeg. ter ni buruudaad baidaggui yum. naad company ni harin hogiin garuud ve

1  |  0
Үнэн(119.40.98.50) 2025 оны 03 сарын 13

Өө энэ хүн чинь харах царайны маск зүүх шаардлагагүй Маскгүй матар байна ш дээ

1  |  0
zasag(202.179.11.34) 2025 оны 03 сарын 13

uym buhniig haraar bodood yahav dee uuriinhuu dansand hiilguulcheegui l boloo bishuuu.zam taviulaad tulburuu l hiilguuleh sanaatai uym bishuuu

1  |  0
ичмээр сэтгүүлч(202.179.20.212) 2025 оны 03 сарын 13

Засаг даргын орлогч гэсэн тусдаа албан бланк байдаггүй юм ш дээ. замын ажил хийж байгаа компаний дансанд хийж байна гэдэг чинь өөрөө авах гэж байгаа гэсэн үг биш байлгүй дээ. ажлынхаа төлбөрийг өгөх гэж байсан ч юм билүү. баримттай юм ярьж бичиж байлдаа. ямар цайны ширээний ард******ярьж байгаа биш сэтгүүлч биш чавганц юм шиг л байх юм

1  |  0
Top