”Мобиком” хандиваас хумсалсан гэв үү?

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 24

Дөрвөн настай н.Эрдэнэцэцэг охин хүнд өвчний улмаас БНСУ-ын “Анаам” эмнэлэгт хэвтэн эмчлүүлснээс хойш 50 хоног өнгөрч байна. Энэ хугацаанд тэрээр гурван удаагийн хагалгаанд орж, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэсэн юм. Хагалгааны зардлаас илүү тус эмнэлгийн ор, хоногийн төлбөр их гарч байгаа учир сайхан сэтгэлт монголчуудын эхний ээлжинд цуглуулж өгсөн 25 сая төгрөг дуусч, түүнийг Солонгос явсанаас хойш цугларсан 5,6 сая вонныг өчигдөр шилжүүлжээ.

Охинд дахин эмчилгээний хандивын мөнгө цуглаагүй байгаа бөгөөд Мобикомын “Монгол контент” компанид дөрвөн сая гаруй төгрөгийн мессежний мөнгө цугларсан бөгөөд тус компани 2,9 сая төгрөгийг өгчээ.  50 гаруй хоногийн туршид мессеж хандив өрнүүлсэн ч маш цөөн мессеж ирсэн гэдгийг ажлын хэсгийнхэн мэдээллээ. Тэд ирсэн мессежийг шалгаж, үүрэн холбооны компаниудтай энэ асуудлыг тодруулахаар ажиллаж байгаа аж.

 Харин Солонгост байгаа ээж, охин хоёрт дахин 50 орчим сая төгрөг хэрэгтэй байгаа бөгөөд эмчилгээний зардал нэгэнт дуусвал эмнэлгийн захиргаанд хандаж тусламж хүсэх, эсвэл эмчилгээгээ дуусгалгүй Монголдоо буцаж ирэх гэсэн хоёр сонголт л үлджээ. Эрүүл мэндийн яаманд хандаж, гадаадад эмчлүүлж байгаа хүмүүст өгдөг тусламжийн мөнгийг хөөцөлдсөн боловч хэд хэдэн байгууллага дамжсан хүнд сурталтайгаас гадна 27 нэр төрлийн өвчинд л хамааралтай тусламж байдаг аж.

Б.Эрдэнэцэцэг охины хандивын данс: Хаан банк 5079067082. Та буяны гараа сунгаарай

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top