Эрээнээс Замын-Үүд хүртэл машинаар цемент тээвэрлэж, вагонд шилжүүлж ачихаас гадна вагоноор татаж эхэлсэн байна. Энэ нь Замын-Үүдэд ачаа уддаг байдал халагдах цаг ойртож байгааг илтгэж байна. Гэхдээ Засгийн газраас Замын-Үүдийн бөглөрлийг бүрэн арилгахын тулд БНХАУ-аас тавьсан авто замыг үргэлжлүүлж, боомтын нэвтрэх чадварыг өргөтгөхөд анхаарч байна. Шинэчлэлийн Засгийн газраас долдугаар сарын нэгэн гэхэд тус боомтын нэвтрүүлэх чадварыг гурав дахин нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Сэтгэгдэл ( 0 )