Gee: Амайтай хамт дэлхийгээр “аялж” явна

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 24

Реппер Gee сүүлийн үед ном унших дуртай болсон нь Амайгийн аялалтай холбоотой гэнэ. Тэрбээр аялагч залуугийн цуврал номнуудыг амтархан уншиж, түүнтэй хамт дэлхийгээр “аялах” сонирхолтой ажилтай яваа аж. Энэ тухайгаа реппер эр “Дээд сургуульд ороод эхний улирлаар муу дүнтэй төгсч, хөөгдөх дээрээ тулсан. Зах дээр тэрэг түрж, ачигч хүртэл хийж явсандаа би харамсдаггүй. Тэртээ тэргүй, амьдралын сургуульд хөлөө олж ядан яваа хүн олон байгаа юм чинь. Хэдэн төгрөгийн ажил олдвол энд тэнд тавьсан өрөө дарах юмсан гэж бодоод л зүтгэдэг.

Би тийм сайн хань байж чаддаггүй. Эр хүний хувьд, амьдралаа авч явах үүргээ биелүүлэхийн төлөө хичээж яваа болохоор эхнэр маань ар гэрийн бүх асуудлыг зохицуулж байна. Харин сүүлийн үед би Амайгийн аяллын тухай номыг уншаад амьдралыг арай өөрөөр харах болсон. Бүр түүн шиг дэлхийгээр аялах юмсан гэж хүсч эхэлсэн шүү” хэмээн саяхны нэгэн ярилцлагадаа өгүүлжээ.

С.Цахиур  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top