Хүний тархиар удирдаж болох төхөөрөмжийг бүтээжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 24

 МЗХ-ноос санаачилан зохион байгуулж байгаа “Эврика-2013” залуу багш, оюутны эрдэм шинжилгээний бага хурлын салбар хуралдаанууд амжилттай явагдаж, шилдэг бүтээлүүд тодорсоор байна. Өчигдөр байгалийн ухааны салбар хуралдаанаар эхэлж шилдэг бүтээлүүдээ тодруулсан энэхүү бага хурлын ээлжит хуралдаан өнөөдөр болж Мэдээлэл Технологийн салбарын тэргүүн байрыг ШУТИС-ын КТМС-ийн оюутан Х.Одгийвын “Монгол хэлний үг зүйн шинжилгээний компьютер загвар” сэдэвт илтгэл, дэд байрыг ШУТИС-ын ХИБС-ийн оюутан Б.Тэргэлийн “Сургалтын програмыг хөдөлгөөнт сургалтын програм болгон хөрвүүлэх туршилтын судалгаа” сэдэвт илтгэл эзэлсэн бол залуу багшийн ангилалд тэргүүн байрыг “Ховд” их сургуулийн КМС-ийн багш Б.Дүгэрсүрэнгийн “Цахим номын сангийн систем” сэдэвт илтгэл эзэлсэн байна. Мөн техник технологийн салбарын ЭШБХ-д залуу багш ангилалд тэргүүн байранд Орхон аймгийн Ш.Отгонбилэгийн нэрэмжит технологийн сургуулийн багш Ч.Энхчимээгийн “Нанонунтаг металлургийн технологийн судалгаа” сэдэвт  бүтээл, оюутан ангилалд тэргүүн байрыг МУИС-ийн УБС-ийн оюутан С.Ууганбаатарын “Хүний тархины цахилгаан импульсыг ашиглан микроконтроллер бүхий төхөөрөмжийг удирдах боломж” сэдэвт бүтээл, дэд байранд ШУТИС-ийн ЭХИС-ийн оюутан Г.Үемаагийн “TiO2-ийн нано бүлэгт суурилсан нарны элементийн туршилт судалгаа” сэдэвт бүтээл тус тус шалгарчээ. Энэ мэт “Эврика-2013” ЭШБХ-ын салбар хуралдаанууд шилдэг бүтээлүүдээ тодруулсны дараагаар 05-р сарын 07-нд нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болох юм байна.  

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
найз(202.72.245.150) 2025 оны 03 сарын 13

найзаараа бахархаж байна шүү

1  |  0
...(202.131.229.58) 2025 оны 03 сарын 13

хайртай шүү

1  |  0
Zochin(124.158.92.16) 2025 оны 03 сарын 13

mundag

1  |  0
Top