Оюутны 70-аар хариуцлага тооцохоор хэлэлцлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 24

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн fasebook хуудсандаа МОХ-ын Ерөнхийлөгч Х.Батсайхан болон дэд ерөнхийлөгч Н.Бямбагэрэл тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзсан талаараа мэдээлжээ. Тэд оюутнуудын тулгамдаад буй асуудлаар ярилцан санал солилцсон аж. Мох-ын Ерөнхийлөгч Х.Батсайхан оюутны 70.000 төгрөгийг онцлов. Өнөөдөр оюутнууд хичээл их тасалж байна гэж сургуулиудын  захиргаанаас мэдэгдээд байгаа. Тэгэхээр тэтгэлэгийн мөнгийг хичээл тасалсан оюутанд өгөхгүй байх шийдвэрийг гаргавал яасан юм бэ гэх саналыг тавьж байгаа аж. ЭМШУС гэхэд хичээл тасалсан оюутанд 45000 төгрөгийг суутган авдаг байна. Харин хувийн сургуулийн оюутнууд сур ч байгаа нэртэй хичээл таслах нь элбэг байдаг. Тиймээс энэ мэт хариуцлага тооцож, тасалсан сурагчдийн хичээлийн цагийг мөнгөөр тооцон 70000-аас нь хасч хариуцлага тооцох саналыг сургуулийн удирдлагууд МОХ-оор дамжуулан тавьж буй аж. Энэ тал дээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ: 70000 –ийг бүх оюутнуудад ялгаварлалгүй, өгнө. Харин сайн сурч байгаад нь нэмээд 45000 төгрөгийг олгож, урамшуулах зорилготой бодлого шүү дээ. Ялгаварлаад эхэлвэл багш, оюутны үзэмжийн ялгаа гарч хавтгайрч эхлэнэ. Тиймээс бодлогын түвшинд дахин хэлэлцэх шаардлагатай юм байна гэлээ. Харин тэдэнд хандан гадаадад сурч буй оюутнууд ихээхэн гомдол ирүүлжээ. Эх орондоо ээж аавынхаа дэргэд идэх хоол өмсөх хувцас бүрэн байгаа оюутнуудаа эрхлүүлээд байгаа хэрнээ хүний нутагт хандах хүнгүй, хар ажил хийж амиа зогоож буй оюутнууддаа яагаад 70000 төгрөгийг өгч болдоггүй юм бэ?  Биднийг Монгол улс маань оюутны тооноос хасч ялгаварлаж байна. Үгүй ядаж жилдээ ганц удаа амралтаараа гэртээ харихад маань тус болж онгоцны тийзнээс хөнгөлж болно шүү дээ гэжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
87(49.0.157.19) 2025 оны 03 сарын 13

үнэн шүү гадаадад хувийн зардалаар суралцаж байгаа оюутнуудыг хамаруулвал сайн бна.тэд нар суралцангаа ажилаа хийж амьдарч яваа шүү.Гадны сургуулиудаас нь зохих тодорхойлолтыг авч тэтгэлэгийн мөнгийг нь төвлөрүүлж бгаад амралтаараа ирэхэд нь замын зардалын хөнгөлөлтөнд оролцуулж болно шүү дээ

1  |  0
zochin (202.170.68.98) 2025 оны 03 сарын 13

MUIS ene on garsaar Oyuntii 70 iig odoo bltol Uguugui bga.

1  |  0
Top