Монголбанкнаас шатахуун импортлогч 12 компанид 120 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болж, 12 компанид зээлийг хувааж өгөхөөр болж, зээлийн шугам нээгдсэн. Ингэсэнээр шатахууны жижиглэнгийн худалдаанд гэнэтийн өсөлт бий болохоос хамгаална гэсэн тайлбарыг холбогдох албаныхан өгөөд байгаа. Гэсэн хэдий ч өнөөдрийн байдлаар шатахууны үнэ 50 төгрөгөөр 2 удаа нэмэгдээд байна. Манай газрын тосоор Хятадад боловсруулсан “Монгол 93” автобензин тавдугаар сараас ирэх гэж байгаа.Солонгосоос мөн бензин оруулж ирж байгаа гэх мэтчилэн хэд хэдэн сувагтай болж байгаа учир шатахууны үнэ цаашид тогтвортой байх боломж бүрдэхнээ.

Сэтгэгдэл ( 0 )