Амтлаг “Киви”-гийн хуучирсан “үрэл”-нүүд

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 24

Рок попын ертөнц дэх өнгөт үрэл хэмээгддэг “Киви” хамтлагийнхан өнгөрсөн хугацаанд гурван ч гишүүн сольсон. “Nature sounds” студиэс төрсөн тус хамтлагт анх Д.Уламбаяр, Ц.Намуунаа, Э.Энхзол гурав байсан. Англи, араб хэлээр чамлахааргүй сайн дуулдаг Э.Энхзол учир битүүлэг шалтгааны улмаас хамтлагаасаа гарч “В” продакшинтай хамтарч ажиллах болсон. DZ man-тэй хамт дуулж, охид залуусыг хөгжөөж явсан энэ бүсгүй одоо Америкт амьдарч байгаа бөгөөд гэр бүлийн амьдрал зохиосон гэдэг. Шинэ цомог гаргаж, багахан хэмжээний тоглолт хийхээр өнгөрсөн өвөл эх орондоо ирээд буцсан Э.Энхзол “Киви”-гийн гишүүдтэй одоо хүртэл дотно харилцаатай байдаг юм билээ.



“Киви” хамтлагийн монголжуу төрхтэй гишүүнийг Б.Халиунаа орлох болсноор амжилтанд хүрэх алхам нь хэд дахин урагшилсан гэлцдэг. Царайлаг бүсгүйн өвөрмөц хоолой Д.Уламбаяр, Ц.Намуунаа хоёрынхоос эрс ялгардаг бөгөөд өдгөө ч тус хамтлагийн зарим дууны ард “сонсогдсон” хэвээр. “Хүмүүнлэгийн элч дуучин” О.Анхбаяртай гэрлэн, хамтлагаасаа нүүр буруулсан Б.Халиунаа хөөрхөн хүүгээ өсгөхийн сацуу нөхөртэйгээ хамт дуулж яваа. Нөхөр нь хааяахан ая зохиогч Б.Ангирмаагийн хорыг малтаж “Халиунаа хамтлагаас гарсан ч гэлээ, “Киви” одоо хүртэл дууг нь ашигласаар байгаа. Та нар сайн сонсоод үзээрэй. Хуучны дуунуудаа сэргээж дуулсан гэдэг ч, ард нь манай эхнэрийн хоолой сонсогддог юм чинь” гэж ярьдаг шазруун залуу.

 


Хэсэг хугацаанд хэвлэлээр “дайтсан” Б.Халиунаа, О.Анхбаяр нараас болж, хамтлагийн продюссер Б.Ангирмаа эгээтэй л галзуураагүй. Тэрбээр хайр ярьж, хамаг зүйлийг нь баллаад одсон дуучин бүсгүйг буруутгахын сацуу Ц.Намуунаагийн дотны найз гэгдэх Б.Солонготой уулзаж амжжээ. Хамтлагийн ахлагч Д.Уламбаярын сэтгэлд ихэд нийцсэн энэ бүсгүй “Киви”-д төдийлөн удаагүй бөгөөд “Анод” банкны ТУЗ-ийн гишүүн асан Н.Даваагийн бэр болж одсоноор урлагийн карьерт нь цэг тавигдсан билээ. “Эр дагасан аальгүй эм” хэмээн буруутгагдаж явсан Б.Халиунааг бодвол, тэр харин ч “Киви”-гээс нэр хүндтэй гарсан нь гайхмаар. Өдгөө тэр хоёр дахь үрийнхээ зулайг үнэрлэхээр зэхэж буй гэнэ лээ.


Ээлж дараалан солигдсон гурав дахь гишүүний орон зай төд удалгүй нөхөгдөж, хамтлагийн арын албанд зүтгэж явсан шавилхан бүсгүй орж ирлээ. Дунд сургуулийн төгсөх ангийн сурагч П.Алтанцэцэг “Киви” хамтлагт дуулахыг битүүхэндээ хүсч мөрөөдөж явсан нь ийн биелэлээ олсон гэх. Өдөр ирэх бүрт өнгө зүс нэмж буй царайлаг, гоолиг бүсгүй баячуудын хөвгүүдтэй зугаалсан шигээ хамтлагаа “сурталчилж” буй.


С.Цахиур  

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Tumenhuu(122.201.21.41) 2025 оны 03 сарын 13

YANAA Anodiin ber bolson yumuu.Naad Dawaa chin huwitsaa ezemshigchidiin mongoor tansaglaj yawaa.Bas ichihgui :ooriigoo buruugui ch gex shig buzar luiwarchin hadamtai bolj dee.Chaawaas ih bayan gej goridood suuj .Hamag amitanii haraal idsen buzar amitad.Nugel chin nudeer chin garah bolnoo.Ach,zee alind ni ireh boldoo

1  |  0
ha ha(150.129.141.85) 2025 оны 03 сарын 13

boos boo setguulch chi zail cham shig malaar setguul zui dutgui za yahiin chi omoorno za muu mal chini chamaig hen gediin chamaig olj ochood zodno shuu chi muu haana bna aan utas geriin hayagaa tavi za muu nowsh hoorhon emegteichuudiig maani dandaa eldveer heleh uym da chamd naad har energitei niitlel chini hool zalguulj bna uu icheesei bilee adgiin pzda setguulch

1  |  0
ha ha(150.129.141.85) 2025 оны 03 сарын 13

har energitei boos setguulch nar hutsaad ogooroi nohoi shig araas ni comentchid olon doloon uym bicheed bgaarai

1  |  0
chaddiin bol zail(150.129.141.85) 2025 оны 03 сарын 13

huuchirsan gej chi ooroo umhii setguulch za cham shig uymnii derged hiij buteesen uymtai shuu mal setguulch olon uym hutsaad bailgui ajlaasaa zailj vz cham shig uymnuud setgvvlchiin neriig gutaaj bna za chaddag uym bol ajlaasaa honshoortoi garchaarai chi chadahgui ldee 100 jildee muu nowsh chini hutsdag bn shd hun muulhaas oor uym medgui muu har energitei boo chini

1  |  0
fuck (150.129.141.85) 2025 оны 03 сарын 13

haliunaa shal tsarai muutai harhad evgui tsaraitai l uym bilee shd sonin am hamartai yajiisan agii maani sain l duuldag hoorhon l ohin shuu tiim bolhoor muulsan huniig ni olood zodoj alna shuu

1  |  0
fuck (150.129.141.85) 2025 оны 03 сарын 13

za hoo minii hongoruudiig doromjilhoo bolie dandaa l tegeh uym chi ooroo umhii za manai 3 gaigui shuu yagaad ongorsniig yariad bgaan haliunaa garch agii orsnoor harin ch hamtlagt ongo nemsen bitgii hun muulj bai chi ooroo umhii bas ter teneg anhaa emegtei hunii arduur nuugdagch ooroo hench bish zaluuchuud shig bitgii manai 3 iig doromjil chi ooroo umhii mal za

1  |  0
kiwi(203.194.115.214) 2025 оны 03 сарын 13

sain duuldaguud n xamtlagaas garchee. xaliunaa ynexeer sain duuldag saixan emegtei shuu. odoo bgaa 3 n umxiirsun jims kivi boljee.kkkk

1  |  0
Top