Ард түмнийхээ дунд МУГЖ гэхээсээ илүүтэй Завхан нутгаараа овоглогдсон дуучин С.Батсүх нэлээд хэдэн амьдралын нүүр үзсэн нөхөр. Салж нийлсэн амьдрал, салгуу явсан цагаа хэнээс ч нуух дургүй шулуухан зантай энэ эрхэм үр хүүхдээ өдий хүртэл харж хандаж явдгаараа элдэв хэл амны бай болж байгаагүй биз. Дунд сургуульд байхдаа үерхэж байсан охиноос нь гарсан нэг хүү, анхны эхнэрээс нь төрсөн хүү, охиноо хэний ч гар харуулахгүй хэмээн зүтгэдэг дуучин маань тэдэндээ сар бүр тодорхой хэмжээний мөнгө өгдөг юм билээ. Хоёр хүүхдээ хотод оюутан болж ирэхэд нь байр авч өгсөн тэрбээр Хөвсгөлд байгаа нэг хүүгээ ч мартсангүй. Дуулах сонирхлыг нь харгалзан үзэж СУИС-т оруулж өгсөн ч цаадах нь нэр нөлөөтэй аавынхаа ачийг мартсан уу, яасан. Эрдмийн ширээнээсээ холдож, дэмий сэлгүүцэх болсонд нь бяцхан гомдож явдаг гэнэ. Харин хүүхдүүддээ мөнгө өгөх болгондоо
С.Батсүх “Түрийвчээ нээх бүртээ аавыгаа нэг санаарай. Түмний өмнө улаан нүүрээ улалзуулан байж, хөлсөө дуслуулж олсон мөнгө юм шүү гэж бодоорой” хэмээн сануулж, арвич хямгач байхыг сургамжилдаг гэсэн.
С.Цахиур

Сэтгэгдэл ( 0 )