Ирэх сараас Хөшигтийн ОУ-ын нисэх буудлын бүтээн байгуулалт эхлэнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 24

Хөшигтийн олон улсын нисэх онгоцны буудал барих ажил ирэх сарын 1-ээс эхэлж, 2016 оны 10 сар гэхэд ашиглалтанд орохоор төлөвлөсөн.
Эцсийн байдлаар гаргасан зураг төслөөр бол нисэх онгоцны буудал нийт 1200 га талбай бүхий зургаан хүзүүвчтэй, жилдээ 3 хүртэл сая зорчигч хүлээн авах боломжтой аж. Өргөтгөл хийсэн нөхцөлд хүзүүвчийг 20-д хүргэж, жилд 12 сая зорчигч хүлээн авах хүчин чадалтай байхаар төлөвлөжээ.
Япон улсын санхүүжилтээр “Мицүбиши Чиёода” компанийн хамтарсан түншлэл төслийг хэрэгжүүлэхээр шалгарсан байна. Анх 301 сая доллараар барихаар төлөвлөж байсан ч иений ханшийн зөрүү, техник технологийн үнийн өсөлтөөс болж 197 сая долларын хөрөнгө оруулалт нэмэх шаардлагатай болжээ. Энэ мөнгийг Японы засгийн газараас жилийн 0.02 хувийн хүүтэй, 40 жилийн хугацаатай гаргах юм байна. Ингэснээр нийт 498 сая доллар буюу 697 тэрбум төгрөгөөр Хөшигтийн олон улсын нисэх онгоцны буудал босох юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top