201З оны 04 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдах "Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурал"-тай холбогдуулан ЦЕГ-ын даргын тушаалаар ажлын хэсэг томилогдон зочид, төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах, хэв журмын хамгаалалт, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах бэлтгэл ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран хийж байна.
Хурлын өдрүүдэд цагдаагийн байгууллага Нийслэл хотын оршин суугчид, иргэд, зочид төлөөлөгчдөд цагдаагийн байгууллагын ажил, үйлчилгээг 24 цагаар хүргэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журам сахиулах, зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Цагдаагийн байгууллага уртгасан цагаар ажиллах юм.

Сэтгэгдэл ( 0 )