Цагдаагийн албанд шинээр орж байгаа 300 алба хаагчийн тангараг өргөх ёслол өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд боллоо. Эх орон, ард түмнийхээ амгалан тайван байдлын төлөө тангараг өргөсөн залуус “Ард иргэдийн аюулгүй, амар амгалан амьдралын төлөө хичээнгүйлэн зүтгэх”-ээ илэрхийлж, цагдаагийн тангараг өргөсөн юм.
Тангараг өргөх ёслолд ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч, хурандаа Б.Билэгт нарын тэргүүтэй цагдаагийн байгууллагын удирдлагууд оролцож, цагдаагийн албанд нэгдэж буй шинэ төгсөгчдөд цол, үнэмлэхийг нь гардуулан өглөө.

Сэтгэгдэл ( 0 )