Оригинал нэр: Stupidity
Нэр: Тэнэглэлд шүтэн мөргөхүй
Гарсан он: 2003
Найруулагч: Альберт Неренберг
Жанр: Баримтат кино
Бүтээсэн: АНУ
Оролцсон: Эрдэмтэд, улстөрчид, хүмүүс
Үргэлжлэх: 61 минут
Хэл: Англи, Орос мэргэжлийн орчуулгатай
Киноны тухай :
Та нар телевизор үзэх дуртай юу? Үгүй ээ?! Би ч бас дургүй! Харин та зарим нэг зүйлүүдийг мэдэх үү! Жишээлбэл, телевизор та нарыг өөрсдийг чинь “үзэх” бас дуртай гэдгийг! Та телевизорын дэлгэцийн нөгөө талаас та нарыг ямар их анхааралтай "ажиглан харж" байдгийг мэдэрдэггүй гэж үү? Үгүй ээ? Хачин л юм даа. Тэгвэл телевизор зөвхөн нэг тал уруугаа биш чухамдаа яг хоёр тал уруу ажиллаж байдаг, өөрөөр хэлбэл та нар телевизорыг үзэж суухад телевизор бас та нарыг үзэж байдаг! Бас л итгэхгүй байна уу?.. Тэгвэл цааш нь унш, киног үз, тэгээд дүгнэлтээ хийгээрэй.
Энэ баримтат кино та нарт орчин үеийн телевизийн сувгууд ба нэвтрүүлгүүд ХЭРХЭН ажиллаж байдгийг, харин үзэгчид БИДЭНД ямар /хамгийн гол шүү!/ үүрэг роль ноогдож байдгийг дэлгэрэнгүй харуулах болно. Барууны олон нийтийн мэдээллийн хэрэгслийн маркетингт аливаа хөтөлбөрийг нийгмийн тодорхой нэг бүлгийн, тодорхой нэг насны хүмүүст чиглүүлж зориулсан байх, агуулгыг нь дандаа хялбаршуулж энгийншүүлж байх ёстойг заадаг байна. Ихэнх нэвтрүүлгүүд нь оюун санааны хувьд төлөвшиж бэхжээгүй, амьдралын туршлагагүй идэр насны хүүхэд залуучууд уруу чиглэсэн байгаа..?!
Энэ бол өнөө үед ид хүчээ авч байгаа нэгэн өвөрмөц “соёлын хувьсгалын” тухай баримтат кино юм. Одоогийн ТВ-ийн эфирийн ихэнх хэсгийг элдэвийн зугаа цэнгээний нэвтрүүлгүүд эзэлсэн байгаа. Үүн дээр хошин шог гэдэг нэрийн доор телевизор дотроос хамгийн тэнэг үгс хэллэг, дүр төрх, нүүр царай, дуу авиа байнга цутгаж байна. Уг нь хошигнол бол нийгмийн нэг сөрөг үзэгдлийг шоглосон элэглэсэн үүнийг засах ёстойг сануулсан байдаг, гэхдээ заавал энэ элэглэл нь сэхээлэг өөрөөр хэлбэл ийм хөгийн байдлыг дээрээс нь харж шүүмжилсэн байдаг.
Харин орчин үеийн ТВ-ийн маркетингийн номлолоор бол бүх зүйлийг хүлээн авахад маш энгийн хялбар бараг зажилж байгаад аманд нь хийж өгөх замаар хүнийг аль болох богинохон сэтгэдэг, бүх зүйлийг шог хошин марзан юм болгон хүлээн авдаг болгох ёстой ажээ. Яг ингэж мохоодуухан оюун ухаантай, нэгэн бүхэл бүтэн үеийг, хүн сүргийг хүмүүжүүлэн гаргаж ирж байна. Барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг аль хэдийнэ гартаа хийсэн капиталын эзэд нийгмийг - үзэгчдийг ялангуяа хүүхэд залуу үеийг мохоодуухан болхи сэтгэж боддог болгох зорилт тавьдаг байна.
Ийм утгагүй тэнэг байдал өнөөдөр манайд, Монголд ч энэ амьдралын бодит үнэн болчихоод байна. Манай хүүхэд залуусын хүмүүжлийг эвдэж толгойд нь буруу хуурамч үнэт зүйлүүдийг суулгаж өгч байна гэж хүмүүс их ярих болжээ.Энэ бол гарцаагүй үнээн!!!
Гэвч үнэн хэрэг дээрээ Америкийн мөн Барууны орнуудын хөөрхий хүүхэд, залуус энэхүү "өвөрмөц соёлын" хувьсгалын эхний золиосууд нь болсон ба одоо тэндээс ийм "ТВ ТЭНЭГЛЭЛ" хавтгай орж ирж байгаа билээ.
Одоо энэ байдал нь манайд улам газар авч гүнзгийрсээр цаашид мохоодуу мулгуудуу байх нь ялангуяа залуусын дунд "нэр төрийн хэрэг" болох тэр цэг дээрээ нэгэнт ирээд байна. Ямар нэг нэвтрүүлэг нь хэдийчинээн мулгуу мохоо агуулгатай, тэнэгдүү хэлбэртэй байх тусмаа төдийчинээн их сонин марзанд тооцогдож энд тэндгүй утга учиргүй инээд алдацгааж тэнд улам олон тооны үзэгчдийг цуглуулж байх болжээ.
Энэ нь улам олон хүмүүс мулгуу байдал, тэнэглэлд шүтэж мөргөдөг болоод байна гэсэн үг юм!!!
Яагаад хүмүүст сурч боловсрох, хөгжих бүтээх туурвих урьд өмнө нь байгаагүй их боломж бий болсон өнөө үед кино телевизд ийм их мохоо мулгуу байдлыг сурталчилсан их тэсрэлт гараад байна вэ?!
Энэ баримтат кинонд яагаад ийм мохоо тэнэг байх нь манай гариг дээр амжилттай түгэн тархаж байгаа шалтгаануудыг эх сурвалжаас нь эхлэн өгүүлэх болно. Энэ кинонд бидний үзэж харж сонсож байгаа “мэдээллүүд”-ийн үзэгчдийн тархи, дотоод ухамсарт нөлөөлж байгаа сэтгэлзүйн цаад нарийн аргууд нь бид нарыг мөн хүүхдүүдийг маань чухам хэн, ямар "хүмүүс" болгож байгааг бас харуулна. Олонх эх эцгүүд хүүхдээ улам хачин болчихоод байна гэж “гайхаж” гаслаж суудаг. Тэгвэл юуны өмнө таны хүүхэд чинь чухам юу үзэж сонсож байна, таны хүүхэд яг тийм болон хувирдаг гэдгийг ойлгох цаг иржээ. Энэ байдлыг шинжлэх ухаан нэгэнт хөдлөшгүй баталсан байна!!!
Жирийн хүмүүс бидний амьдралыг боомилж далдаас эрхшээж захирч байгаа "тэр хүчнүүдийн" өмнө юу ч хийж чадахгүй байгаа тэнэг байдалд орчихоод байгаагаа олон хүмүүс улам бүр ухамсарлан ойлгож энэ байдлыг улам бүр хүлээн зөвшөөрөх болж байна...
Альберт Эйнштейн "Хоёрхон зүйлд зах хязгаар байхгүй гэж боддог. Эхнийх нь хорвоо ертөнц хязгааргүй, гэхдээ үүнд би сайн итгэхгүй байна. Харин хүний ТЭНЭГЛЭЛД ёроол гэж байхгүй, үүнд бол би бүрэн итгэлтэй байдаг" гэж хэлсэн байдаг.
Мөн энэ баримтат кинонд оролцсон эрдэмтэд судлаачид, нийгмийн зүтгэлтнүүд "Одоо бол боловсролтой гэгддэг, колледж дээд сургууль төгссөн хүн ч усан тэнэг, жинхэнэ мулгуу болсон байх нь элбэг болсоон, ийм байхыг газар сайгүй хавтгай сурталчилж нийгмийг хүмүүсийг яг ингэж хүмүүжүүлж байна" гэж ярьцгааж байна....
Жич: Одоогийн "өндөр соёлтой", "иргэншсэн" гэж өөрсдийгөө сурталчилдаг Барууны улс орнуудаас хуулбарласан, манайд ардчиллын стандарт болгон тулгасан ясли, цэцэрлэг, сургуулийн элдэв стандарт хөтөлбөрүүд + телевизорын элдэв тэнэг марзан нэвтрүүлгүүд бол Монголын хүүхэд залуусыг ер нь хүний оюун ухааныг программчлаж байгаа маш хүчирхэг хэрэгслүүд юм. Орчин үеийн ТВ маркетинг бол хүмүүсийг бүүр хүүхэд байхаас нь идэх уух, эдлэх хэрэглэх, ээлжит нэг маркын айфон, айпад авах хэрэглэх донтой хэрэглэгч /consumers /-дийн сүрэг болгон хүмүүжүүлэх л зорилготой болсон ажээ. Учир нь Барууны томоохон олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд ба ТВ-ийн сувгууд бүгд банкны эзэд, том корпорациудын шууд хараа орсон хяналтанд байдаг байна!!!
Иймд одоогийн энэ нөхцөлд бидний хүүхдүүдийн хойч ирээдүй хувь тавилан, цаашилбал Монгол улс, энэ улс орны хувь заяа ирээдүй чухам хэний гарт орох гэж байна вэ?!… Бид бүхэн, жирийн хүмүүс бидний үр хүүхдүүд бид бүгдийн эсрэг хийж байгаа мэдээллийн дайны нөхцөлд, тархи угаалтын орчинд одоо амьдарцгааж байна.
Энэ нөхцөл байдлаа ойлгон ухамсарлаж ялангуяа олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн тавьж байгаа нийтлэлүүдэд, цацаж байгаа мэдээлэлүүдэд маш анхааралтай шүүн тунгааж бодож болгоомжтой хандаж байх хэрэгтэй болоод байна....
Ер нь хүмүүжил, сургалтын тал дээр урьд гаргасан алдаануудаа даруйхан эргэн харж засаж хүүхэд залуус, хойч үеийгээ одоогийн энэ төөрөгдөл, мунхарлын намгаас татан авч засч авахгүй бол монголчууд бид цаашдаа эх орон, улс үндэстнээ, газар нутгаа алдах аюул заналхийлж байгааг ухамсарлах нь энэ байдлыг сөрөн зогсох нь Монгол эх орныхоо хувь заяанд санаа тавьж явдаг хүн бүрийн хувьд тун чухал болоод байна.
Х.Болорболд
Сэтгэгдэл ( 7 )
www.moviesfoundonline.com/stup idity.phpВэб хаяган дээр stupidity -г хамтад нь бичих
Bittorent ( www.bittorrent.com)gedeg unegui programiig tataj computertee suulgaad daraa n ene dugaaraar olson kinogoo tataj suulgaj bolno.B00EF67AB01320F1F0FA0A5D 2733E4E3CC97FC27
B00EF67AB01320F1F0FA0A5D2733E4 E3CC97FC27
B00EF67AB01320F1F0FA0A5D2733E4 E3CC97FC27Ene dugaaraar haigaad tataj buulgaj uzej bolno.
unen shuu
тэгээд хаанаас олж үзэх вэ энэ киног