Хэдэн жилийн өмнө Монгол улсад зочилж буй гадныхан манай улсын онгон зэрлэг байгальд татагдан Монгол дахь байгалийн гайхамшгийг үзэхээр ирдэг хэмээдэг байлаа. Гэтэл монгол улсыг зорин ирж буй жуулчдын 50-60 хувь нь секс жуулчлал хийхийн төлөө Улаанбаатарыг сонгодог гэх мэдээлэл тарж эхэлсэн нь үнэний ортой. Тэр дундаа Хятад, Солонгос, Туркчууд секс туризм хийгчдийн 80 орчим хувийг бүрдүүлдэг байна.
Ялангуяа эл асуудалтай холбоотой жуулчлал дээрх орнуудад төдийгүй бусад олон оронд Монголын “нүүр царай” болон түгдэг аж. Өөрөөр хэлбэл гадны жуулчлалын байгууллагууд Монгол улсын тухай танилцуулахдаа онгон дагшин байгаль, хөдөөний “зэрлэг” амьдралтай нүүдэлчин Монголчууд, нинжа нарын гараар орж баялаг нь шавхагдан там болсон газар, алт ухаж буй нинжа нарын ахуй амьдрал, Улаанбаатарт буй өндөр зэрэглэлийн тансаг хаус, хорооллууд, утаа угаарны эх сурвалж болоод байгаа гэр хороолол, түүнчлэн үхэгсэдтэйгээ хаяа нийлэн амьдардаг ядуус, булшны цементэн хавтан дээр гэр барьж тоглож байгаа хүүхдүүд гээд аливаа бүхнийг хоёр талтайгаар танилцуулдаг аж.
Хоёр гарын алган дээр хуваасан мэт нийгмийн давхаргынханы сонирхолтой ахуй амьдралаас гадна жуулчдын анхаарлыг эрхгүй татаж Монгол руу хөтөлдөг сэдэв нь биеэ үнэлэгчид.
Тиймдээ ч жуулчны компани нь үйлчлүүлэгчиддээ Монгол очоод үзэж болох бас нэгэн зүйл нь санал болгодог нь хямд үнээр сайхан бүсгүйтэй наргиж болно гэсэн санал. Тэд Монгол бүсгүйчүүдийг үндсэн гурван бүлэгт хуваадаг байна. Энэ нь нэгдүгээрт мэргэшсэн биеэ үнэлэгч, хоёрдугаарт, жирийн сайхан бүсгүй, гуравдугаарт хөдөөний малчны хотонд байдаг хүний гар хүрээгүй цэцэг цэврүү шиг охид. Тэднээс аль дуртайгаа өөрөө сонгоод хэдхэн ногоон атгуулаад л амталж болно гэхчилэнгээр танилцуулдаг аж. Энэ нь өдгөө манай улсад хэвийн үзэгдэл болж малчны хотонд ч хятадын эрлийз хүүхэд гүйж явах нь наад захын асуудал болж.
Шинэ төрлийн туризм
Дээрх асуудлаас гадна бас нэгэн шинэ төрлийн туризм Монголд бий болсон нь хөдөөгийн зэрлэг онгон байгальд “зэрлэг”-ээр амьдарч буй монгол эрийн хүүхдийг төрүүлэх харь бүсгүйчүүдийн салхийг Францын ургамал судлаач Марилла ямар ч байсан хагалчихлаа. Тодруулбал Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын тайгад амьдардаг эрээс Францын ургамал судлаач Марилла гэх эмэгтэй жирэмсэн болоод нутаг буцаж, хүүхдээ төрүүчихээд дараа жил дахиад л ирж дахин хүүхэдтэй болоод буцжээ. Энэ мэтээр “Хүүхэд олох туризм” ч Монголд хөгжих бололтой.
Ажилчин туризм
Секс аялал хийхээр Монголыг зорьж байгаа жуулчдын дийлэх хувийг буюу 80 орчим хувийг нь Хятад, Солонгос, Туркчууд эзэлдэг. Харин энэ 80-ийн 50 гаруй хувийг нь Хятадууд эзэлдэг байна.
Хятад Монголын эрлийз хүүхдүүд өдрөөс өдөрт нэмэгдэж, Хятад эртэй толгой холбож эрийн боол, гэрийн зарц болсон эмэгтэйчүүдийн тоо ч тоогоо алдлаа.
Өнөөдөр Монгол улсад барилга дээр ажиллах ажилчид хэмээн хэдэн хятад ажилчид өдөр бүр вагоноос бууж байна. Нэг үгээр хэлбэл тэд барилга дээрээ ч ажиллана бас секс туризм хийгчид, садар самууны эх уурхай болсон нөхдүүд.
Хятадууд Монголын хил хязгаар нутагт суурьшиж Монголчуудаас хямд үнээр худалдаж авсан малаа Монгол хүнээр хариулгаж, бас хөлс мөнгийг нь өгөхгүй загнаж зандрах, зодох асуудал нэгэнт улиг болж. Цэвэр ичимтгий, хацар гоо гэгдэж асан Монгол бүсгүйчүүдийн даашинзан чанад дахь тусгаар тогтнол ч үгүй боллоо.
Хэн нэгэн хөндлөнгийн этгээдээр зуучлуулан байж суусан Солонгос нөхөртэй болсон Монгол бүсгүйчүүд нөхрийнхөө гарын шүүрийг даалгүй эх орондоо эрэмдэг, зэрэмдэг болж буцаж ирсэн гэх мэдээлэл байн байн гардаг төдийгүй амиа алдсан бүсгүйн эмгэнэлт мэдээ тэгсхийгээд л замхран магтагдаж байна. Энэ бүхнээс үүдэн Монгол хүний үнэ цэнэ гээч зүйл үгүй болж, ирээдүйд цэвэр цустай Монгол хүн үлдэх үү үгүй юу гэдэг “аюулын харанга” дэлддэгээ дэлдэж бүүр хаалга нээж босго даваад байгаа хэдий ч энэ асуудал эрх мэдэлтэн хийгээд улсын аюулгүй байдалд огтхон ч хамаагүй мэт дуугүй дүмбийсээр байх уу.

Сэтгэгдэл ( 9 )
ийм байдлаас гарахад их хуралд байгаа бүсгүйчүүдийн ард түмний идэвхийг сайжруулах үйл ажиллагаа их сайн байх хэрэгтэй. бас орон нутгийн удирдлагууд хяналтаа сайжруулах хэрэгтэй
тэр гадаадын харьяатын газар гээч н юу хийж бнаа
Eoo bolie mongolchuudaa bid uhaantai baitsgaaya! Turd bgaa erhem darga naraa Mongol ulsaa bodooch ee! Bid mongol huniig darluulj bhiig harahiig husehgui bna shuu! Esvel yarshig ingej doromjluulj bsanaas muu sain yumnuudtai dain hiideg yum uu!
mongol oron turizmee anhaarahgui bol asuudal notstoi bolson gedgiig anhaaruulmaar baina.gadaadiin irgen mongol orond ireed gadaad humuuseer uilchluuleed mongoliin ediin zasagt yamarch ashig orohgui baina.tednees avah tatvariin orching anhaaraldaa avna uu!!!!!baylagtai mongol ornii ezduud yagaad yaduu guilgachin yavaad bainaa.mongolchuudaa tolgoigoo ajilluulaachei.busdad shuluulaad bainashdee.
nodnin hudert boon solongosuud baahan huuheh awaachaad porno kino huuj bna le
tegeed yah yum mongold irehdee tsoojtoi bandaash omsoh yostoi yumuu esvel hoid solongos shig daguul tavih yumuu mongol erchyydee dor byrtee ehner hyyhdee anhaarch hairlan halamjilval zohistoi bolgoo
mongol busguychuud khamgiin enger sultai busguychuud