Монополь байдлаа ашиглан галт зэвсэг, сум зэргийг хэт өндөр үнээр зарж байгаа тухай гомдол Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт цөөнгүй ирээд байгаа. Мэдээллийн дагуу манай улсын хэмжээнд галт зэвсгийг нийтэд худалдах зорилгоор хилээр оруулах зах зээлд "Асэ трейвэл", "Хорсменклаб" компаниуд давамгай байдалтай байна гэдгийг ШӨХТГ-аас тогтоожээ.
Эдгээр компаниуд нь давамгай байдлаа ашиглан дур зоргоороо нэмэх, зориудаар хомсдол үүсгэх зэрэг үйлдэл гаргаж байсныг эх сурвалжийн мэдээлэлд тэмдэглэсэн байна. Жишээлэхэд, 20 ширхэг нь 30 мянган төгрөгөөр үнэлэгддэг сумыг нэг ширхэгийг нь 25 мянган төгрөгөөр зарж, зохиомол хомсдол үүсгэн, захын ченжүүдээр дамжуулан үнэд хүргэдэг байсан гэх мэдээлэл байна. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас эдгээр байгууллагуудад албан бичиг хүргүүлж, зохиомол хомсдол үүсгэж, буу, сумны үнийг үндэслэлүй өндөр үнээр зардаг байдлаа таслан зогсоохыг анхаарууллаа.

Сэтгэгдэл ( 2 )
торгооч ээ тэднийг
vnen shvvdee ene arai dendvv vnetei