АН-ынхан шөнөжин хуралджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 25

МАН-ын бүлэг өчигдөр орой хэвлэлийн бага хурал зарлаж Н.Алтанхуягийн талаарх ноцтой баримтууд дэлгэсэн байна. Учир нь өнөөдөр Н.Алтанхуягийг чуулганаар хэлэлцэх юм. Тэрний өмнө баримтуудыг олон нийтэд хүргэх гэж яаравчилжээ. Харин энэхүү баримтуудыг сонссон АН-ын гишүүд оройхон хэсэг, бүлэгээрээ цугларч эхэлсэн тухай яриа ордноор нэг тархсан. Харин тэд хаана уулзалдсан болон юу ярьсан нь тодорхой бус байгаа юм. Ямар ч байсан намын даргынхаа Тавантолгойн 17 тэрбумын тендерийг дүүгийн охинд авч өгснийг ярьсан нь гарцаагүй. Гэхдээ АН-ынхан хэсэг, бүлэгээрээ шөнөжин хуралдсан тухай яриа бас гарсан. Тэд хоорондоо зөрчилдөж, шударга бус үйлдэлтэй эвлэрэхгүй гэсэн ч эцсийн бүлэгт даргаа хамгаална гэсэн байр суурьтай байгаа аж. Өнөөдрийн чуулганаар тэдний байр суурь тодорхой болох юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top