С.Одонтуяа гишүүн 49 нас хүрлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 25

УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Өдгөө 49 нас хүрч байгаа тэрээр Төрийн ордны дэгжин, загварлаг бүсгүйчүүдийн нэг юм.  Улс төрийн хов живнээс хол байдаг эрхэм гишүүн ОХУ-ын Санкт Петербург хотын Улсын Их сургуулийг Олон улсын эдийн засаг, харилцааны мэргэжлээр төгссөн. Олон улсын эдийн засаг, харилцааны мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй. Сургууль төгсөж ирээд Шинжлэх техник мэдээллийн төвийн мэргэжилтэн гэх албанаас ажлын гараагаа эхлүүлсэн байдаг. Харин 2008 онд  нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч болж улс төрийн карьераа эхлүүлсэн байна. Тэрбээр өнгөрсөн УИХ-ын 2012 оны сонгуулиар Баянгол дүүргийн сонгогчдын итгэлийг хүлээж УИХ-ын гишүүн гэх хүндтэй албанд заларсан юм.

С.Одонтуяа гишүүнд төрсөн өдрийн мэнд хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.126.91.73) 2025 оны 03 сарын 13

Saihan mongol emegteid saruul uhaan sain saihniig husii

1  |  0
Top