Нэг өдрийн дотор нэг саяыг 17 тэр бум төгрөг болгож чадсан арын хаалганы эзэн

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 25


Таван толгойгоос Хятадруу нүүрс тээвэрлэх 17 тэрбумын тендерийг Ерөнхий сайдын зээ дүү Г.Уянга эзэнтэй “Говь Поревер” ХК ялж, авсан нь батлагджээ. УИХ-ын МАН-ын бүлгийн ажлын хэсэг “Эрдэнэс таван толгой” ХК-д шалгалт хийхэд “Эрдэнэс таван толгой” ХК-ний тендэр шалгаруулах хорооны дарга Н.Ганболд Ч.Уянга эзэнтэй “Говь Повер” ХХК нь тендерт ялж, гэрээ байгуулсан” талаар өчигдөр Н.Алтан хуягийг огцруулах тухай чуулганы үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр мэдэгдсэн билээ. УИХ-ын МАН-ын бүлгийн ажлын хэсэг “Эрдэнэс таван толгой” ХК-д шалгалт хийхэд “Эрдэнэс таван толгой” ХК-ний тендэр шалгаруулах хорооны дарга Н.Ганболд тендерт Ч.Уянга эзэнтэй “Говь Повер” ХХК нь ялсан хэмээжээ.
Гэтэл шалгалтын явцад Ч.Уянга биш Г.Уянга болох нь тогтоогдсон байна. “Говь повер” компани нь Тавантолгойн тендэрт оролцохоос өмнө нэг сая төгрөгийн үнэлгээтэй байсан. Түүнийг нь Г.Уянга худалдан авч нэг өдрийн дотор бичиг баримтыг нь өөрчилөөд нэг тэрбум төгрөгийн үнэлгээтэй болгоод, тендэрт оролцож долоо хоногийн дараа 17.7 тэрбум төгрөгийн үнэтэй тендэрийг авсан байна.
Тендэрт ялсан Уянгын “Говь повер” ХХК нь Барилгын засал чимэглэлийн компани гэнэ. Энгийн нэг барилгын компани уул уурхайн тендерт ялалт байгуулах нь байтугай оролцох ч боломжгүй. Гэтэл “Говь повер” ХХК уг тендерт ялалт байгуулсан нь ашиг сонирхлын зөрчил, авлигын асуудал дагуулаагүй гэхэд итгэхэд бэрх. Үнэхээр Ч.Уянга гэгч нь Н.Алтанхуягийн төрсөн эгчийн охин, ЗГХЭГ-ын дэд дарга Г.Дэнзэнгийн эхнэр юм бол энэ тендерт ялахгүй гээд яах юм. ЗГХЭГ-ын дэд дарга Г.Дэнзэн нь “Эрдэнэс Тавантолгой” ТӨК-ийн ТУЗ-ийн дарга, “Төрийн банк”-ы ТУЗ-ийн гишүүн юм. Харин тэрбээр дээрх шуугиан тарсны дараа “Намайг гүтгэж байна. Би “Эрдэнэс Тавантолгой”-н тендерт оролцдоггүй” гэх тайлбар өгсөн.

Гэхдээ тэр яг л хадам ах Н.Алтанхуягийн нэгэн адил хэтэрхий бөөрөнхий хариулт өгчээ. Үнэхээр л тэнд ашиг сонирхлын зөрчил үүсээгүй юм бол, үнэхээр түүний эхнэр 17 тэрбумын тендерт ялаагүй юм бол Г.Дэнзэн “Миний эхнэр энэ тендерт ороогүй” гээд зоригтой хэлэх байсан. Гэвч тэр тэгсэнгүй. Тэгэхээр Г.Дэнзэнг тендерт нөлөөлөөгүй гэхэд бэрх л юм.
Нөгөө талаас “Эрдэнэс Тавантолгой” компанийн дээр “Эрдэнэс МГЛ” хэмээх вант улс бий. Энэ компанийн гүйцэтгэх захирал нь О.Сайнбуян. О.Сайнбуян нь Н.Алтанхуягийн гарын хүн бөгөөд бараг л гарынх нь үзүүрээр хөдөлдөг хэмээн зарим эх сурвалж өгүүлж байгаа. Тэгэхээр Н.Алтанхуягийн төрсөн эгчийн охин Ч.Уянгыг тендерт ялуулах ажиллагаанд нөлөөлсөн байж болзошгүй аж.

“Эрдэнэс МГЛ” компанийн гүйцэтгэх захирал О.Сайнбуян нь Увс аймгийн харъяат, АН-ын ҮЗХ-ны гишүүн. Анх 2003 онд үйлдвэр, худалдааны “ТЭСО” ХХК-ийг байгуулж “Бамбар” нэртэй зайрмагны үйлдвэр байгуулж байжээ. Түүнчлэн “Хаан чипс”, “Ice Mark” зэрэг хүүхдийн дуртай амттануудыг энэ эрхэм үйлдвэрлэдэг. Үүгээр ч зогсохгүй “Итгэлт баян”-ы рекламддаг Милко сүү, “Вит Ойл” масло бүгд эднийх. Хүнсний бүтээгдэхүүн үйлдэрлэдэг О.Сайнбуян 2011 оноос “Тэсо Майнинг” ХХК-ийг байгуулж уул уурхайн бизнес рүү орсон байна. Харин үүнээсээ нэг жилийн дараа “Эрдэнэс МГЛ” компанийн гүйцэтгэх захирал болжээ. Тэрбээр УИХ-ын 2012 оны сонгуульд Увс аймгаас нэр дэвших гэж байсан ч аймгийн намын хорооноос дэмжлэг аваагүй унасан учир түүнийг Н.Алтанхуяг найз нь “Эрдэнэс МГЛ” компанийн гүйцэтгэх захиралд зүтгүүлсэн нь энэ аж. Энэ мэт түүний булхиаг эсрэг намынхан тал талаас нь ухаж, илчлэн байлаа. Ер нь тендерт арын хаалгагүй л бол санаархах хэрэггүй гэдэг үнэн болж таарч байна даа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.179.20.248) 2025 оны 03 сарын 13

Маруужингийн цехийн ажилчин яагаад том компанийн захирал болчов ерөнхий сайдаа?????????????????? ?????????????????????????????? ????????????????

1  |  0
Top