Автотээврийн үндэсний төв, Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбоо хамтран маргааш хуралдах гэж байна.
“Улс хоорондын ачаа тээвэр” нээлттэй хэлэлцүүлгийг улс хоорондын уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэдэг, логистик, тээвэр зуучийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, албан байгууллагын удирдлагуудтай Зам тээврийн яам болон бусад холбогдох яам, агентлагийн холбогдох хүмүүс уулзахаар болсон байна.
Улс хоорондын ачаа тээвэр нь Зам тээврийн яамны бие даасан салбар мөн үү. Нүүрс, уул уурхайн бүтээгдэхүүн, түүхий эд, үр тариа гээд бүх тээврийг хийж байна. Статистик мэдээгээр тээвэрлэлийн тухай үзүүлэлт байхгүй, Монгол улсын эдийн засаг, төсөвт ямар хэмжээний нөлөө үзүүлдэг зэрэг нь тодорхой бус байна. Энийг яах ёстой вэ?
Тээвэр гэдэг нь өөрөө цогц төвлөрсөн тээвэр байх ётсой. Өнөөгийн байдалд тээвэрлэлт гэдэг нь тэхийн зогсоол маягаар л үйл ажиллагаа явуулж байна. Энийг яаж өөрчлөх вэ?
ХАА-н бирж, тээврийн хоорондын уялдааг сайжруулах зэрэг асуудлууд гарч ирж байна. Энэ бүхнийг одоо хэрхэн яаж шийдэх нь энэ хэлэлцүүлгээр яригдах юм байна.
Зарим хувийн компаниуд Улаанбаатар хотод барьсан логистикийн төвөөс өөр барилга байгууламж байхгүй байна. Тээврийн тухай хууль, стандартууд өнөөдрийн хөгжлийн шаардлагад нийцэхгүй байгаа ба гарч байгаа хууль дүрэм, стандартууд хөгжлөөс хэт хоцрогдож байна.
Энэ жилийн хувьд нүүрс тээвэрлэлт эрхэлдэг аж ахуйн нэгжүүд нүүрсний экспорт зогссонтой холбоотой 80-аад аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоож, тус салбарт ажилладаг 5000 гаруй жолооч болон бусад ажилчид түүний ар гэрийнхэн ажилгүй, орлогогүй болоод байна. Мөн 8 жилийн турш ярьсаар ирсэн Улаанбаатар болон Замын-Үүд, Алтанбулаг боомтуудад барихаар төлөвлөсөн логистикийн төвүүд одоог хүртэл газрын асуудал, хөрөнгө оруулалт, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа тодорхой бус байгаа тул хэрэгжихгүй байна.
Төр хувийн хэвшил, төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах, улс хоорондын тээврийн салбарт үүсч байгаа тодорхой асуудлуудыг нээлттэй хэлэлцэж, бид одоо ямар шатанд явж байна, цаашид ямар арга хэмжээ авах, хууль дүрэм, стандартуудыг шинэчлэх талаар ажлын хэсэг байгуулахаар энэ хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )