Онцгой байдлын алба өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт үүрэг гүйцэтгэнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 25

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII дугаар бага хурал, чуулга уулзалт Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байгаатай холбогдуулан Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2013 оны 4 дүгээр сарын 23-ний өдрийн А/33 тушаалаар нийслэлийн Онцгой байдлын газрын бүтцийн нэгжүүдийг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ.
Бага хурлын зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах, мөн хурал зохион байгуулагдах хугацаанд болзошгүй аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослын үед ажиллах техник хэрэгсэл, багаж зэвсэглэмжийн бэлэн байдлыг ханган ажиллаж байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top