ШӨХТГ болон Стандартчилал хэмжилзүйн газар хамтран нефть импортлогч компаниуд бензинээ дутуу шахаж, иргэдийг хохироож байна гэх мэдээллийн дагуу энэ сарын 18-нд ШТС-д гэнэтийн шалгалт хийсэн билээ.
Шалгалтаар Тасганы овооны зүүн, Гандангийн баруун талд байрлах “Петровис” компанийн ШТС-ууд 10 литр бензин тутамд 40 граммыг дутуу шахдаг болохыг илрүүлсэн юм.
Энэ тухай ШӨХТГ-ын дарга О.Магнай “Гэнэтийн шалгалтаар 10 литр тутамд 40 гр дутуу шахаж байсан нь тогтоогдлоо. Стандартчилал хэмжилзүйн газар болон ШӨХТГ тус тусдаа торгуулийн арга хэмжээ авна” гэв.
Түүнчлэн гэнэтийн шалгалтын хариу тааруу гарсантай холбогдуулж Улаанбаатарт үйл ажиллагаагаа явуулдаг ШТС-уудыг шалгахаар болсон байна.

Сэтгэгдэл ( 0 )