www.Zindaa.mn сайтын салбар сайт болох EXPO.zindaa.mn тун удахгүй үйл ажиллагаагаа эхлэх гэж байна. Энэхүү сайт нь онлайн үзэсгэлэн зохион байгуулах зорилготой бөгөөд хамгийн анхны интернэт экспо үзэсгэлэнг зохион байгуулахаар ажиллаж байна. Өөрөөр хэлбэл “Боловсрол 2013 онлайн экспо үзэсгэлэн” нь 5 дугаар сарын 6-наас 9 дүгээр сарын 31-нийг хүртэл явагдах бөгөөд “Сайн боловсролыг түгээе” уриан дор Монголын боловсролын чиглэлийн бүхий л байгууллагуудыг хамруулан зохион байгуулах юм. Үүнд, их дээд сургуулиуд, ерөнхий боловсролын сургуулиуд, цэцэрлэгүүд, гадаадад суралцацгаая уриатай зуучлагч байгууллагууд, сургалтын төвүүд, боловсролын бусад үйлчилгээ гэсэн зургаан үзэсгэлэнгийн танхимтай. Хамрагдсан байгууллагуудад “хамгийн бага зардлаар хамгийн урт хугацаанд” сурталчилгаагаа цацах боломжийг олгож байгаа бөгөөд таны цаг хугацаа болон ажиллах хүч, хэвлэмэл материал, павильон тохижуулалт гэх мэт асуудлууд танд тулгарахгүй, олон төрлийн зардал гаргах шаардлагагүй, нэмэлт ажлын ачааллаар та хүндрэлд орохгүй сурталчилгааны багтаамж их тул та хүссэн мэдээллээ хүссэн хэлбэрээрээ өгөх боломжтой юм.
Мэдээллийн багтаамж хязгааргүй бөгөөд видео, зураг, текст, зэрэг бүх төрлийн форматаар мэдээлэл оруулж болох ба байгууллагуудын мэдээлэл бүрэн цэгцтэйгээр урт хугацаанд хадгалагдан байршина. Нэгтгэсэн онлайн үзэсгэлэн зохион байгуулагдсанаар монголын 1 сая интернэт хэрэглэгчдийг татаж таны мэдээлэл хүн бүрт хүрэх боломжтойгоороо давуу талтай. Хэрэглэгчдийн талаас хялбар аргаар мэдээллээ авах боломж нээгдэж байгаа бөгөөд энэхүү үзэсгэлэнгийн бүртгэл нь явагдаж байгааг дуулгахад таатай байна. Технологийн дэвшлийг ашиглан шинэ дэвшилтэнд хямд зардлаар илүү үр дүнтэйгээр сурталчилгаагаа цацах онцгой боломж бүхий үйл ажиллагаанд өргөнөөр оролцохыг уриалж байна. Ингэснээр танд бизнесийн амжилтад хүрэх хамгийн том боломж нээгдэж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )