Нийслэлийн Баянгол дүүргийн тавдугаар хороо, Шастины нэрэмжит Улсын гуравдугаар эмнэлгийн баруун талд баригдаж байгаа барилгын бетон зуурмаг шахагч унаж 12 настай бяцхан охин амь насаа алдсан хэрэг гарсан. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж дуусаад Прокурорт шилжүүлээд байсан юм. Тэгвэл хэргийг Прокурор хянаад саяхан Баянгол дүүргийн шүүхэд шилжүүлжээ. Удахгүй шүүх хурлын тов гарах юм.
Өмнө нь уг хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар Прокурорт шилжүүлсэн ч дахиж шалгах шаардлагатай тул нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байсан аж.
Энэхүү ослын хэрэгт гурван хүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн хэмээн эх сурвалж мэдээлж байна. Тодруулбал, зуурмаг шахагч автомашины жолооч Г.Гантөмөр, менежер Б.Баттулга, туслах Б.Дашням нарыг хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр сэжигтнээр татаж байгаа юм.

Сэтгэгдэл ( 2 )
Boliochee jinhene novshnuud ni tsever uldej baigaa yum bish uu
áóðóó õ¿íýý òàòñàí áàèíà íîâøíóóäàà áàðèëãà áàðèóëñàí ýçíèéã òàò çºâøººðºë áàèõã¿é ø¿¿ äýý àâèëãà÷èäàà