Урин дулаан цаг ирж байгаатай холбоотой халдварт өвчлөл нэмэглэх тэр дундаа гэдэсний өвчлөл, хоолны хордлого нэмэгддэг байна. ХӨСҮТ-д энэ сарын байдлаар хоолны хордлогот, гэдэсний халдварын 43 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны түвшинд байна гэлээ. Эдгээрээс Улаанбаатар хотод ихэнхи хувийг эзлэж буй аж. Судалгаагаар эдгээр хордсон хүмүүс ихэвчлэн хоносон, удсан, дутуу боловсруулсан хоол хүнсийг идсэнтэй холбоотой байсан аж. Мөн шинжилгээгээр 7 голомтын 16 өвчтөнд алтлаг стафилококк бусдад нь гэдэсний савханцар 5, цусан суулгын болон сальмонел, мөөгөнцөр зэрэг эмгэгтөрөгч нян илэрсэн байна.
Сүүлийн жилүүдэд дэлхийн хэмжээнд олныг хамарсан хоолны хордлого, дэгдэлт хэлбэрээр бүртгэгдэж байгаа бөгөөд тэдгээрийн гаралтанд тухайлбал хүнсний хангамжийн даяарчлал, бүтээгдхүүний нэр төрөл олширч, үйлдвэрлэлт, савлалт, тээвэрлэлтийн горимын өөрчлөлт шинэчлэлүүд, өвчин үүсгэгчийн хувьсал, эмгэгтөрөгч бичил биетний эмэнд тэсвэржилт гэх мэт хүчин зүйлүүд нөлөөлж байгааг эрдэмтэд тогтоогоод байна.
Хоолны хордлогын үед илрэх шинж тэмдэг,илрэх хугацаа уг хордлогыг үүсгэж буй нянгын төрөл зүйл, бохирдлын хэмжээнээс хамааран харилцан адилгүй байдаг ба дараах шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмч,эмнэлгийн байгууллагад яаралтай хандахыг тус төвөөс зөвлөж байна. Үүнд: Гэдэс базлах, халуурах, толгой өвдөх, бөөлжих, ядрах, суулгах, өтгөн цус, цусны судал, алхагтай гарах гэх мэт. Иймд:
Хоолны хордлогоос сэргийлэх талаар дараах зөвлөмж өгч байна.
1. Хоол хүнсийг зөв сонгож авах
• Хүнсний бүтээгдэхүүнийг гарал үүслийн бичигтэй, тээвэрлэлт, хадгалалтын горим баримталдаг, ариун цэврийн нөхцөл сайн дэлгүүрээс сонгох
• Хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хадгалах хугацаа, хадгалалтын нөхцөл зэргийг харах
• Лаазалсан, нөөшилсөн, хагас боловсруулсан хүнсний сав боодол бамбайсан, хонхойсон, ан цав үүссэн, чанар байдал нь алдагдсан бол авахгүй байх
• Өндөг, өндгөн бүтээгдэхүүн, майонез, мөхөөлдөс, кремтэй бялуу, жигнэмэгийг хөргөгч, хөргүүртэй газраас авах
2. Хүнсний бүтээгдэхүүний хадгалалтанд анхаарах
• Хүнсний бүтээгдэхүүнийг хөргөгчинд хадгалж, мах, махан бүтээгдэхүүнийг хөлдөөж хадгалах
• Хоол хүнсний зүйлийг ахуйн цэвэрлэгээний зүйлс, химийн бодис, муудсан зүйлтэй хамт хадгалж болохгүй, болсон, түүхий бүтээгдэхүүнийг тусад нь хадгалах
• Хоолыг чанаж, гүйцэд болгосон тэр даруйд хэрэглэх ба 2-оос доош цаг хадгалах
• Хүйтэн зууш, хоол хүнсийг идэж хэрэглэхийн өмнө хөргөгчнөөс гаргах
3. Хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэх зөв дадал эзэмших
• Хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэхийн өмнө гараа угаах
• Жимс, ногоог угааж, бүлээн усаар зайлж хэрэглэх
• Усыг буцалгаж хэрэглэх
• Болсон түүхий хүнсний сав, хэрэгслэлийг тусад нь хэрэглэж, угааж занших
• Хоол, хүнсийг чанахдаахамгийн гүн хэсэгт +70-90 хэмээс багагүй, 30минутаас доошгүй хугацаагаар сайтар болгожхэрэглэх

Сэтгэгдэл ( 0 )