Морьдыг ес буюу түүнээс дээш насны хүүхдээр унуулахаар тогтжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 25

Монголын морин спорт, уяачдын холбооны удирдах ажилтны III зөвлөгөөн өчигдөр болж Баян-Өлгий аймгаас бусад 20 аймгийн уяачдын холбооны төлөөлөгчид оролцлоо.Тус хурлаар хурдан морь унаач хүүхдийн насны ангиллын асуудлаар зөвлөлдөж даага, шүдлэн, хязаалан насны морьдыг долоо буюу түүнээс дээш настай хүүхдээр, азарга, их морь, соёолон насны морьдыг ес буюу түүнээс дээш насны хүүхдээр унуулах санал дэвшүүллээ. Түүнчлэн уралдааныг 5-11 сард явуулж байхаар зөвлөлдөж тогтлоо.


Мөн ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн “холбооны бодлого, үйл ажиллагааны талаар болон зөвшөөрөлтэй уралдааны зохион байгуулалт, хурдан морины эрсдэлийн үнэлгээ, салбар холбоодын эрх үүрэг”, ММСУХ-ны зөвлөх А.Баярмагнай “Монгол уяачийн ёс зүйн дүрэм” зэрэг олон илтгэл хэлэлцүүлж зөвлөлдсөний эцэст ийн шийдвэрийг гаргасан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
UNGULUN DALDLALT (122.201.18.1) 2025 оны 03 сарын 13

UHETSGEE

1  |  0
Top