Монгол, Хонконгийн иргэд хоёр талдаа визгүй зорчих хугацааг сунгах санал тавилаа

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 25

Монгол Улсаас БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт суугаа Ерөнхий консул Ц.Ганболд Хонконгийн Ерөнхий захирагч, ноён Люн Чун Инд бараалхав.

Ноён Ч.И.Люн Хонконг, Монголын хамтын ажиллагаа, харилцан ашигтай түншлэл өргөжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд төрийн байгууллагууд, хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжүүд, иргэд хоорондын хэлхээ холбоог гүнзгийрүүлэх нөхцлийг бүрдүүлэхэд Хонконгийн Засгийн газар цаашид ч анхаарна гэлээ.

Ерөнхий консул Ц.Ганболд хоёр талын харилцааны хүрсэн  түвшинг ахиулахын тулд ойрын үед өндөр хэмжээний харилцан айлчлал хэрэгжүүлэх, 1998 онд байгуулсан Иргэд харилцан визгүй зорчих тухай Монгол, Хонконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээрт өөрчлөлт оруулах талаар хэлэлцээ хийж эхлэх, тухайлбал, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хэлэлцээрийн дагуу Монгол, Хонконгийн иргэд хоёр талдаа визгүй 14 хоног зорчиж байгаа хугацааг 30 хоног болгон сунгах санал тавилаа.

Хонконгийн Ерөнхий захирагч Ерөнхий консулын саналыг судалж хэрэгжүүлэх чиглэлээр ажиллахаа мэдэгдэв.

Мөн өдөр Монгол Улсын Ерөнхий консул Ц.Ганболд БНХАУ-ын Гадаад харилцааны яамны Хонконг дахь бүрэн эрхт төлөөлөгч, ноён Сун Жэ-тэй уулзаж Монгол, Хятадын харилцааны зарим тодорхой асуудлаар санал солилцлоо.

Энэ үеэр ноён Сун Жэ Ц.Ганболдод Монгол Улсаас Хонконгт суух Ерөнхий Консулаар томилохыг БНХАУ-ын Засгийн газраас зөвшөөрсөн Консулын экзекватурыг гардуулав.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(122.201.18.20) 2025 оны 03 сарын 13

Terniihee orond hong kongiin hil deer mongolchuudiig busad ornii humuusees yalgan dord uzej tusgai oroond oruulan baizaalt yavuuldagiig ni boliulah hergtei baina. ganzhan mongolchuudiig tusad ni mal shi yalgaj baizaadag shuu dee uuniig manai gadaad harilzaanii yam anhaaraldaa avj ajil hereg bolgooch

1  |  0
Top