БНСУ-д алга болсон бүсгүй ухаангүй олджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 25

БНСУ-д нэгэн монгол бүсгүй сураггүй алга болж ар гэрийнхэн нь ЭСЯ-тай нийлж эрэл хайгуул хийсэн билээ. Тэгвэл алга болсон бүсгүй маш хүнд бэртэлтэйгээр олдсон бөгөөд одоогоор ухаан оролгүй, эмнэлэгт эмчилгээ, хагалгаа хийлгэж байгаа тухай эх сурвалж мэдээллээ.
Тэрээр энэ сарын 11-нд гэрээсээ гараад эргэж ирээгүй бөгөөд хэд хоногийн дараа осолд орсон байдалтай ухаангүй эмнэлэгт хүргэгдсэн байна. Бүсгүйг Э.Золзаяа гэдэг бөгөөд Өмнөд Солонгосын Ансана хотод сурч, амьдардаг байжээ.

Одоогоор ухаан ороогүй эмчлэгч эмч нарынх нь ярьж буйгаар ослоос үүдэлтэй байж болзошгүй хөл , гар, ясны хугаралтай гэв.
Түүний эмчилгээний зардал одоогоор 20 сая вон хүрээд байгаа бөгөөд цаашид эмчилгээний мөнгө их хэрэгтэй байгаа гэнэ.
Э.Золзаяа одоогоор ярьж чадахгүй байгаа тул охинд юу тохиолдсоныг бүрэн тодруулж чадахгүй байгаа гэв. Юутай ч Э.Золзаяа охин олдож эмнэлэгийн тусламж авч амжлаа.
Харин түүний эмчилгээний зардалд тусламж үзүүлэх сайн санаат хүмүүс болон буяны байгууллагуудыг холбогдохыг охины ээж болон ойр дотныхон нь хүссэн байна.
Тусламж үзүүлэх дансны дугаар: 302 0707 2391 91, хүлээн авагч нь Лхагвасүрэнгийн Эрдэнэбулган гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top