”Өглөөний шинэ санаа” цахим уулзалтад С.Эрдэнэ сайд оролцоно

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 25

Өглөөний шинэ санаа” цахим уулзалтад Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ оролцохоор боллоо. Та бүхэн хүн амын хөгжлийн бодлого, нийгмийн даатгалын шинэчлэл, халамжийн үйлчилгээний талаарх асуултууддаа хариулт авах боломжтой бөгөөд хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбартай холбоотой өөрийн шинэ санаагаа дэвшүүлж болох юм. Цахим уулзалт 2013 оны 4 дүгээр сарын 26-ны баасан гаригийн 08:20-10:00 цаг хүртэл үргэлжилнэ. www.zasag.mn/live/ цахим хуудас, МҮОНР-гийн 100,9 долгионоор "Өглөөний шинэ санаа" уулзалт олон нийтэд хүрэх болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top