Дэлхийн аялал жуулчлалын сэтгүүл Монголд нээлтээ хийлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 25

Дэлхийн15 оронд хэвлэгддэг, 10 гаруй сая уншигчидтай “National Geographic Traveler”сэтгүүл өчигдөр Монголд нээлтээ хийлээ. Төслийг “National Geographic”төслийн хүрээнд Монголын уншигчдад хүргэхээр зорьсон байна. Монгол Улсыг дэлхий нийтэд таниулах, манай улсын аялал жуулчлал, түүхийн дурсгалт газрууд, аялал жуулчлалын бүс газруудыг гадаадад таниулах өндөр ач холбогдолтой гэж сэтгүүлийг үүсгэн байгуулагчид онцолжээ.  

“National Geographic Traveler Монгол” сэтгүүлийн нээлтэнд ССАЖЯ, ЭСЯ, Олон улсын бйгууллага, Аялал жуулчлалын салбарын төлөөлөгчид, Монголын томоохон бизнес эрхлэгч зэрэг 200 гаруй зочид төлөөлөгч оролцлоо. “National Geographic Traveler Монгол сэтгүүл нь жилд зургаан дугаар гарах бөгөөд Авиа компаниудын Олон улсын болон дотоодын нислэг, ЭСЯ, Олон улсын байгууллагууд, гадаад дахь ЭСЯ, Аялал жуулчлалын форум, үзэсгэлэнгүүд, дөрвөөс дээш одтой зочид буудлууд, өндөр зэрэглэлийн тасалбар түгээврүүдэд тараагдах юм байна. Анх 1984 онд хэвлэгдэн гарсан тус сэтгүүл нь “WORLD TOURISM AWARD”, “EDDIE AND OZZIE AWARDS”, “NATJA AWARDS” зэрэг аялал жуулчлал болон сэтгүүлзүйн Дэлхийн нэр хүндтэй бүхий л шагналыг хүртэж байсан ажээ.

Р.Есүй

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top