Бэлэгний машинаа дэлбэлсэн Б.Навчааг гадаад фэн нь дахин баярлуулах гэнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 25

Найруулагч, жүжигчин Б.Навчаагийн хийж буй “Лардьма” кино ирэх сарын 5-нд нээлтээ хийх бөгөөд уг киноны зураг авалтад зориулан “Мустанг” загварын машиныг  дэлбэлсэн билээ. Уг машиныг топ модель Д.Пүрэвсүрэн, гавьяат жүжигчин Т.Ариунаагийнх хэмээн ярих хүн олон байгаа ч, үнэн хэрэгтээ бол жүжигчин Б.Навчаагийнх ажээ. СТА, жүжигчин бүсгүй энэхүү машиныг гадаад эрээс бэлгэнд авсан гэнэ. Тодруулбал, ахимаг насны баян эр “Дэндүү цоглог бүсгүй байна” хэмээн түүнийг өхөөрдөн хэдхэн сарын өмнө бэлгэнд өгсөн гэдгийг жүжигчин эмэгтэйн ойрын эх сурвалж баталжээ.

Харамсалтай нь, гадаад эрийн хайрыг татсан Б.Навчаа спорт загварын машинаасаа амархан уйдаж, шинэ кинондоо ашигласан байна. Бэлэгний машиныг нь дэлбэлсэн ч ер гомдоогүй гэх харийн эрхэм жүжигчин Б.Навчаад дахин шинэ машин бэлэглэхээр шийдсэн бөгөөд өөрийнх нь сонголтоор илүү сайхныг авч өгөхөөр болжээ. Жүжигчин эмэгтэй ч ивээн тэтгэгчийнхээ өгсөн шинэхэн хөлгөөр киноныхоо нээлтэд хүрэлцэн  ирэхээр төлөвлөөд байгаа гэнэ лээ.

Р.Есүй  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top