Эрүүл мэндийн салбарт гарч болзошгүй авлигаас урьдчилан сэргийлэх, төрийн албан хаагчдыг хувийн ашиг сонирхлоос ангид байлгах ажлыг эрчимжүүлэх үүднээс ЭМЯ, Авлигатай тэмцэх газартай хамтран ажиллаж байгаа билээ. Тус ажлын хүрээнд ЭМЯ-ны бүх газар, хэлтсийн дарга нар болон холбогдох мэргэжилтнүүд АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Б.Бат-Отгон болон тус хэлтсийн ажилтнуудыг хүлээн авч уулзаж авлигатай тэмцэх ажлыг эрчимжүүлэх үүднээс хийж хэрэгжүүлж буй ажлаа танилцуулж, мэргэжил аргазүйн зөвлөгөө, дэмжлэг авсан байна.
Эрүүл мэндийн яамны зүгээс нэн тэргүүнд авлига, хээл хахууль үүсэх шалтгаан нөхцөл болон тэдгээрийг үүсгэж буй зарим дүрэм журмыг өөрчилж буйгаа дуулгаад иргэдийн саналыг авах утас, саналын хайрцаг ажиллуулж буйгаа хэлсэн юм. Мөн эмнэлгүүдийн төлбөртэй тусламж үйлчилгээний жагсаалтыг шинээр боловсруулж байгаа бөгөөд АТГ-аас хамтран ажиллах боломжтойг хэллээ.

Сэтгэгдэл ( 0 )