Төрийн эрхийг хууль бусаар хуйвалдан эргүүлж авахыг санаархсан хэргээр олон сар байцаагдсан кино найруулагч, СТА Г.Бадамрагчаад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Уг хэргийг ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтэст шалгаж дуусаад Нийслэлийн прокурорын орлогч Ё.Сагсайд хянагдах явцдаа гурван удаа мөрдөн байцаалтад буцсан юм.
Харин энэ сарын эхээр хяналтад очсон бөгөөд Ё.Сагсайгийн оронд томилогдсон Ц.Батболдын хяналтад ирээд шалгагдсанаар нотлох баримт бүрдээгүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болголоо.

Сэтгэгдэл ( 0 )