МУГТ Г.Өсөхбаяр маргааш эх орондоо ирнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 25

Хойд туйлын 90 градуст хөл тавьж, дэлхийн зулайд Монгол Улсын тугийг мандуулсан МУГТ Г.Өсөхбаяр маргааш эх орондоо ирнэ.

Эверестийн оргилыг эзэлсэн Монголын анхны уулчин гавьяат Г.Өсөхбаяр энэ сарын 6-нд эх орноосоо мордсон билээ. Тэрбээр 20 гаруй хоногийн хугацаанд үргэлжилсэн энэхүү аяллаараа хойд туйлын 90 градуст очиж дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлтийн эсрэг нэгдэж монголчуудын дуу хоолойг илэрхийлсэн юм.

Тэрбээр өглөөний 06.00 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардах юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top