Малчид ард иргэдийн анхааралд:
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар дулаарах тул шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2013 оны 04 дүгээр сарын 26-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хүрэн Бэлчир, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 14-19 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 градус, өдөртөө 21-26 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос зүүн урагш эргэж секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Бүх нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 14-19 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 17-19 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө бүх нутгаар 22-27 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос зүүн урагш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 17-19 градус дулаан байна.
2013 оны 4 дүгээр сарын 27-ноос 5 дугаар сарын 01-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
27-нд баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төвийн ихэнх нутгаар, 28-нд нутгийн зүүн хагаст, 29-нд зүүн зүгийн нутгаар хур тунадас, 30-нд Хөвсгөлийн уулс, Сэлэнгийн саваар бага зэргийн бороо орно. Салхи 27-нд ихэнх нутгаар, 28-нд говь талын нутгаар секундэд 18-20 метр, 29-нд зүүн зүгийн нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 27, 28-нд ихэнх нутгаар эрс сэрүүсч Дархадын хотгор, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна. Бусад хугацаанд өдөртөө дулаарна.

Сэтгэгдэл ( 0 )