Хосуудад “хайртай” мисс бүсгүй хартай залууст дургүй

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 26

Мисс, загвар өмсөгч Ө.Буянхишиг гэхээр л хүмүүс ноолууран гоёл, амтат ундааны сурталчилгаагаар нь андахгүй мэддэг. Дэлхийн томоохон тэмцэээд амжилттай оролцон, эх орныхоо нэрийг гаргаад ирсэн энэ бүсгүй шаггүй бизнесмэн гэдгээ хэдийнэ харуулсан. Хосуудад зориулсан “The love house” нэртэй хувцасны дэлгүүр нээж, захиалгад дарагдаад загварын тайзан дээрээ ч цөөхөн гарах болсон тэрбээр өдгөө бүр хуримын хувцасны дэлгүүр нээхээр төлөвлөж явна. Үүгээр ч зогсохгүй, хосуудад зориулсан эд хэрэглэлийг ч гадаадаас оруулж ирэх юм байх.

Царайлаг бүсгүй энэ бүхнээ найз залуутайгаа хамтарч хийдэг бөгөөд ойрын хугацаанд гэр бүлийн амьдрал зохиохоор бэлтгэж буй гэнэ. Тэрбээр загвар өмсөгч охидыг хөнгөн хийсвэр мэтээр хүлээн авч, элдвээр хардаж зовоодог залууст үнэхээр дургүй гэдгээ зоримог илэрхийлсэн. Тэр ч байтугай, эх нөхөртөө хүртэл эрх мэдлээ булаалгахгүй шүү хэмээн ирээдүйн хадмуудынхаа уурыг хүргээд авчээ.

С.Цахиур

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top